Хөрөнгийн зах зээл
5 min read
AI хурдасч, крипто шахагдаж байна дараагийн хөдөлгөөн?

AI хурдасч, крипто шахагдаж байна дараагийн хөдөлгөөн?

Өнгөрсөн долоо хоногт макро эдийн засаг болон хөрөнгийн зах зээлд болж өнгөрсөн сонирхолтой үйл явдлууд болон томоохон хөрөнгө оруулагчид хөрөнгөө юунд байршуулж байгаа талаар доорх 3 сэдвийн хүрээнд нийтлэлээ бэлдлээ.

1. AI, инфляц ба геополитикийн нөлөө.

2. Зах зээлийн төвлөрөл, хэрэглээний салбарын сэргэлт.

3. Хөрвөх чадвар, хувийн зээл ба крипто зах зээл.

1. AI, инфляц ба геополитикийн нөлөө.

Microsoft болон Iren урт хугацааны гэрээ байгуулсан нь AI-ийн хурдацтай өсөлт үргэлжилж байгааг харуулж байна. Одоо энэ чиглэлийн эсрэг байр суурь баримтлах нь буруу алхам болно.

Австралийн инфляц дахин өсөж байгаа нь Төв банкны зөөлөн бодлого алдаа байсныг илтгэж байна. AUD хэт хямд үнэлгээтэй байгаа бөгөөд АНУ–Хятадын түр эвлэрэл тогтвортой байгаа нь эерэг нөлөө үзүүлж байна.

АНУ ховор металлд хараат бус болохыг эрмэлзэж байгаа ч хугацааны таамаг хэт өөдрөг. Хятад улс эдгээр металлыг геополитикийн зэвсэг болгон ашиглаж байгаа нь нөхцөл байдлыг хурцатгаж байна.

АНУ-ын Сангийн Ерөнхий данс $1 их наяд давсан бөгөөд засгийн газарын үйл ажиллагааний зогсолт дууссаны дараа л буурна.

Image

2. Зах зээлийн төвлөрөл, хэрэглээний салбарын сэргэлт.

Сүүлийн 3–4 долоо хоногт хувьцааны өсөлт үргэлжилж байгаа ч өсөлтийн эх сурвалж нь үндсэндээ Nvidia, Micron, Hynix зэрэг хязгаарлагдмал хэдхэн компанид төвлөрч байна. Nvidia-ийн олон улсын борлуулалтын аян, санах ойны чипийн үнийн өсөлт, тансаг хэрэглээний өсөлт зэрэг нь гол хөдөлгөгч хүчин болж байна.

Энэ нь Consumer Discretionary салбар (Amazon, Tesla гэх мэт)-ын өсөлт эхлэх дохио байж магадгүй. Инфляцын дарамт буурч байгаа нь энэ салбарын өсөлттэй уялдаж байна. Инфляцын бодит тоон мэдээлэл гарах үед энэ хандлага баталгаажих магадлалтай.

Гэсэн хэдий ч зах зээлийн өргөн хүрээний оролцоо сул байгаа нь зарим хөрөнгө оруулалтын багцад асуудал үүсгэж байна. Крипто болон хувийн зээл зэрэг ил тод бус эрсдэлтэй хөрөнгийн сегментүүд одоогоор сул байсаар байна.

Нөгөө талаас, орлогын улирал хүчтэй үргэлжилж байгаа нь бизнесийн мөчлөг дотооддоо хурдацтай сэргэж байгааг илтгэж байна.

Image

АНУ-ын ISM Үйлдвэрлэлийн индекс энэ сард бага зэрэг буурсан нь Хятадтай үүссэн тарифын тодорхойгүй байдалтай холбоотой. Гэсэн хэдий ч бараа материалын хэмжээ буурсан нь ирэх саруудад үйлдвэрлэл нэмэгдэх боломжийг илтгэж байна. Үнэ буурч, ажил эрхлэлт өссөн нь эдийн засгийн хувьд эерэг дохио болсон. АНУ, Хятадын хоорондын тарифын түр эвлэрэл нь зах зээлд итгэл төрүүлж, эдийн засгийн мөчлөгийн өсөлт эхлэх магадлалыг нэмэгдүүлж байна.

Image

АНУ, Хятадын хоорондын түр “эвлэрэл” худалдааны урсгалыг түр хугацаанд хадгалах ч Хятад ховор металлын нийлүүлэлтийг геополитикийн зэвсэг болгон ашиглах цэгийг давсан гэж үзэж байна. Үүний хариуд Bessent ховор металлын нийлүүлэлтийг дотооддоо болон холбоот орнуудаас хангах “warp speed” ажиллагааг эхлүүлсэн бөгөөд энэ нь 1–2 жилийн дотор хэрэгжих томоохон төсөл болох төлөвтэй. Зах зээл энэ мэдээг буруу ойлгож, ховор металлын хувьцааг зарж байгаа нь сул талтай үйлдэл гэж үзэж байна. Барууны ховор металлын салбар нь төрийн дэмжлэггүйгээр ашигтай ажиллах боломжгүй тул ойрын саруудад урамшуулал, дэмжлэг нэмэгдэх хүлээлттэй байна.

Image

3. Хөрвөх чадвар, хувийн зээл ба крипто зах зээл

Хувийн зээл, крипто болон зах зээлийн хөрвөх чадварын уялдаа холбооны талаар авч үзвэл, сүүлийн үед First Brands зэрэг компаниудтай холбоотой асуудлууд ил гарч, хувийн зээлийн мөчлөгт анхаарал нэмэгдэж байна. PIK (Payment In Kind) буюу хүү, төлбөрийг бэлэн мөнгөөр бус, зээлийн үндсэн дүн дээр нэмэх хэлбэрээр тохиролцох тохиолдол олширч байгаа нь зээлийн гэрээний нөхцөлийг зөрчсөн тохиолдлууд нэмэгдэж байгааг илтгэж байна. Энэ нь зах зээлийн нөхцөл сайжрахыг хүлээх, эсвэл нэгдэх, худалдан авах зэрэг арга хэмжээ авах зорилготой байдаг. Ийм нөхцөл байдал нь зах зээлд хөрвөх чадвар багасах үед илүү тод илэрдэг. Холбоотойгоор, АНУ-ын Холбооны Нөөцийн банк (Fed) зах зээлд хөрвөх чадвар нэмэхээр ажиллаж байгаа ч одоогийн байдлаар арилжааны банкууд болон сангуудын хувьд хөрвөх чадвар хязгаарлагдмал хэвээр байна. Энэ нь Bitcoin, Ether зэрэг криптовалютуудад ч сөргөөр нөлөөлж байна.

Image

Одоогийн байдлаар АНУ-ын албан ёсны санхүүгийн зах зээл нь хөрвөх чадварын хувьд хязгаарлагдмал, шахуу байдалтай байгаа ч өргөн хүрээний зээлжилт харьцангуй тогтвортой үргэлжилж байна. ON RRP (Reverse Repo) сан хоосорсон, мөн төрийн үйл ажиллагааны түр зогсолтоос шалтгаалан Scott Bessent төлбөрөө хийх боломжгүй болсон нь TGA (Treasury General Account)-г нэмэгдүүлж, банкууд болон сангуудаас мөнгө татах нөлөө үзүүлж байна. Үүний үр дүнд хөшүүрэгтэй зах зээлүүд, ялангуяа ил тод бус бизнес модельтэй салбарууд шахагдаж, Bitcoin болон хувийн зээлийн салбар дахь мөнгө, зээлийн үржүүлэгч сүүлийн 3–4 долоо хоногт буурсан байдал ажиглагдаж байна.

Image

Одоогийн байдлаар АНУ-ын санхүүгийн зах зээл нь албан ёсны хөрвөх чадварын хувьд шахуу, хязгаарлагдмал байдалтай байгаа ч өргөн хүрээний зээлжилт харьцангуй тогтвортой байна. ON RRP сан хоосорч, төрийн үйл ажиллагааны зогсолтоос шалтгаалан Scott Bessent төлбөрөө хийх боломжгүй болсон нь TGA-г нэмэгдүүлж, банкууд болон сангуудаас мөнгө татах нөлөө үзүүлж байна. Энэ нь хөшүүрэгтэй, ил тод бус бизнес модельтэй зах зээлүүдэд дарамт үзүүлж, Bitcoin болон хувийн зээлийн салбарын зээлийн үржүүлэгч буурахад хүргэж байна. Гэсэн ч Fed-ийн тэнцлийн хэмжээг аажмаар тэлэх, засгийн газрыг дахин нээх алхмууд нь нөхцөл байдлыг сайжруулах боломжтой. BTC болон технологийн хувьцаанууд өмнө нь ийм нөхцөлд зөрүүтэй хөдөлж байсан ч хөрвөх чадвар сайжирвал BTC дахин өсөлт эхлүүлэх магадлалтай. Apollo болон MicroStrategy-ийн нөхцөл байдал ч үүнтэй төстэй болж байна.

Image

Дүгнэлт:

Одоогийн зах зээлд AI-ийн өсөлт, ховор металлын геополитик, мөнгөний бодлогын нөлөө, технологийн хувьцааны төвлөрөл зэрэг олон хүчин зүйл огтлолцож байна. Хөрвөх чадвар хязгаарлагдмал байгаа нь крипто болон хувийн зээлийн сегментүүдэд дарамт үзүүлж байгаа ч Fed-ийн алхмууд, орлогын улирлын эерэг үр дүн, хэрэглээний салбарын сэргэлт зэрэг нь зах зээлийн өсөлтийн боломжийг хадгалсаар байна. Хөрөнгө оруулагчид эрсдэл, төвлөрөл, бодлогын чиг хандлагыг анхааралтай үнэлэх шаардлагатай.

Image