
Хүүхдийн мөнгө хөтөлбөр нь улс орны ирээдүй болсон хүүхдүүдэд оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалтын нэг. Тухайлбал манай улсын Засгийн газраас анх 2007 онд хүүхдийн мөнгө хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, 0-18 насны хүүхэд бүрд 3000 төгрөг олгож эхэлсэн. Үүнээс хойш хүүхдийн мөнгийг нэмэгдүүлсээр одоогийн байдлаар 100 мянган төгрөгт хүрээд байгаа. Энэхүү мөнгийг хүүхдийн хэрэглээ, зардалд зарцуулж болох хэдий ч хурааж хуримтлуулж чадвал ирээдүйд нь тохирсон жинхэнэ хөрөнгө оруулалт болно. Тэгвэл хүүхдийн мөнгө буюу 100 мянган төгрөгийг томоохон хэмжээний хуримтлал болгон өсгөх хэд хэдэн арга бий. Тэдний дундаас хамгийн ухаалаг сонголтуудын нэг бол хөрөнгө оруулалт. Жишээлбэл та сар бүрийн 100 мянган төгрөгөөр үнэт цаасанд тогтмол хөрөнгө оруулалт хийвэл, 10-15 жилийн дараа хүүхдийн тань их сургуулийн төлбөр, орон сууц, эсвэл анхны бизнесийн хөрөнгө ч болж мэднэ.
Яагаад үнэт цаасанд хөрөнгө оруулах вэ?.
Манай улсын хөрөнгийн зах зээл сүүлийн жилүүдэд өргөжин тэлж идэвхтэй хөгжиж байгаа. Үүний хэрээр ч сонголт арвин болж, алдагдал эрсдэлээс сэргийлэх төрөл бүрийн арга хэрэгсэлтэй болсон. Тодруулбал хувьцаа нь компанийн өсөлтөөс хамаарч ашиг хүртэх боломж олгодог бол бонд нь тогтмол хүүгийн орлоготой болох боломжийг бий болгодог. Үүнээс гадна хадгаламжийн хүүгээс давсан өгөөжтэй тул тогтмол хөрөнгө оруулалт хийснээр тасралтгүй өсөх хуримтлал үүснэ.
Хамгийн гол нь зорилго болон эрсдэл хүлээх чадвараа тооцоолон мэргэжлийн зөвлөхөд хандан өөрт тохирсон бүтээгдэхүүнийг сонгох нь зүйтэй.
Жишээ нь:
Та сар бүрийн 100 мянган төгрөгөөр 18 жилийн турш хөрөнгө оруулалт хийвэл дараах байдлаар ашиг хүртэх боломжтой.
| Төрөл | Жилийн дундаж өгөөж | 18 жилийн дараах хуримтлал |
|---|---|---|
| 💰 Хадгаламж | 13% | ₮65,285,480 |
🏦 Нээлттэй бонд | 18% | ₮106,148,868 |
📈 Хаалттай бонд | 20% | ₮129,335,278 |

Ирээдүйд зориулсан ухаалаг шийдвэр.
Мөн хөрөнгө оруулалт хийн хуримтлалтай болох нь ганцхан давуу талтай биш бөгөөд та болон таны хүүхэд хувийн санхүүгийн сахилга баттай байх чадварт суралцах боломжтой. Тодруулбал багаас нь эхэлж, сар бүрийн хүүхдийн мөнгийг хөрөнгө оруулалтын дансанд байршуулах, хүүхдийн нэр дээр хувьцаа худалдан авах зэрэг бодит жишээгээр харуулснаар тэд “мөнгө зөв удирдах” дадалтай болно. Энэ бүхний үр дүнд хүүхэд зөвхөн хуримтлалын зорилгыг ойлгоод зогсохгүй, урт хугацаанд хөрөнгө өсгөх ухаалаг хандлагыг эзэмшинэ.
Хүүхдийн мөнгө бол зөвхөн өнөөдрийн хэрэглээний мөнгө биш маргаашийн өсөлтийн боломж юм.
16 нас хүрээгүй хүүхдийг дэд хэрэглэгчээр бүртгэх заавар.
📍 Хүүхдийн нэр дээр үнэт цаасны данс нээхийн тулд эцэг, эх, асран хамгаалагчийн аль нэг нь өөрийн дансанд дэд хэрэглэгчээр бүртгүүлэх шаардлагатай.
Алхам 1: trader.apex.mn сайтаар нэвтрэх
➡️ https://trader.apex.mn/#/register хаягаар орж өөрийн бүртгэлээр системд нэвтэрнэ.
Алхам 2: Дээд цэс дэх нэр дээр дарах
➡️ Баруун дээд буланд байрлах өөрийн нэр дээр дарахад цэс гарч ирнэ.
Алхам 3: “Хүүхэд нэмж бүртгүүлэх” сонголтыг дарах
➡️ Цэснээс “Хүүхэд нэмж бүртгүүлэх” гэсэн сонголтыг дарна.
Алхам 4: Хүүхдийн мэдээллийг оруулах
➡️ Хүүхдийн овог, нэр, регистрийн дугаар зэрэг шаардлагатай мэдээллийг үнэн зөвөөр бөглөнө.
Алхам 5: Баталгаажуулах
➡️ Мэдээллээ шалгаж баталгаажуулах товчийг дарснаар бүртгэл илгээгдэнэ.
⏱ Баталгаажих хугацаа
📌 Хүүхдийн дэд хэрэглэгчийн бүртгэл ажлын 1-2 хоногийн дотор баталгаажна.
