Хөрөнгийн зах зээл
4 min read
Батлан хамгаалахын салбар дахь хөрөнгө оруулалт түүхэн дээд түвшинд хүрлээ

Өнгөрсөн долоо хоногт макро эдийн засаг болон хөрөнгийн зах зээлд болж өнгөрсөн сонирхолтой үйл явдлуудын талаар доорх 3 сэдвийн хүрээнд нийтлэлээ бэлдлээ.

1. АНУ-ын эдийн засгийн сэргэлт.

2. Батлан хамгаалахын салбар дахь хөрөнгө оруулалт түүхэн дээд түвшинд хүрлээ.

3. Зэсийн зах зээлд бүс нутгийн хомсдол үүсэж эхэллээ.

Дэлхийн эдийн засгийн өсөлт сэргэж байгаа хэд хэдэн дохио өнгөрсөн 7 хоногт ажиглагдаж эхэллээ. Шведийн хувьд нийт бараа бүтээгдэхүүний захиалга үйлдвэрлэлийн индексээс давсан үзүүлэлттэй байгаа нь хэрэглэгчдийн зах зээлд итгэх итгэл өндөр байгааг харуулж байгаа бөгөөд энэ нь эдийн засгийн өсөлтийг өдөөх томоохон үзүүлэлт юм.

Image

Өмнөд Солонгосын хувьд мөн адил экспортын индекс өсөж байгаа нь Ази бүс нутгийн үйлдвэрлэлийн салбарын өсөлт өргөн хүрээнд эхэлж байгааг илэрхийлж байна.

Image

2. АНУ-ын эдийн засгийн сэргэлт.

Хөдөлмөрийн зах зээл харьцангуй тогтвортой байгаа бөгөөд түр ажиллах хүчний эрэлт нэмэгдэж, цалингийн өсөлт тогтвортой үргэлжилж байна. Энэ нь эдийн засгийн идэвхжлийг дэмжиж буйг илтгэнэ.

2025 оны 9-р сарын байдлаар АНУ-ын эдийн засагт өсөлтийн сэргэлт ажиглагдаж, инфляц буурч, мөнгөн урсгал тогтворжсон нь 2025 оны 4-р улиралд эдийн засгийн идэвхжил нэмэгдэх гол дохио болж байна.

Image

Үйлдвэрлэл, үйлчилгээний индекс сүүлийн 12 сарын байдлаар уналттай байсан ч 9-сард өмнөх сараас өсөлттэй байлаа.

Image

2. Батлан хамгаалахын салбар дахь хөрөнгө оруулалт түүхэн дээд түвшинд хүрлээ.

Өнгөрсөн долоо хоногт Европын Холбооны удирдагчдын уулзалт Дани улсын Копенхаген хотод болж өнгөрлөө. Тус уулзалтаар батлан хамгаалахын салбарт төвлөрөн хэлэлцэж, Украины ерөнхийлөгч В.Зеленьский цахимаар оролцон цаашдын тусламж, дэмжлэг хүссэн байна.

Уулзалтын үр дүнд Европын Холбооноос Украинд 194 тэрбум еврогийн зээл олгохоо илэрхийлжээ. Мөн агаарын дайралтыг саармагжуулах болон пуужин устгах хамгаалалтын “DroneWall” (“Дрон хана”) төслийг дэмжихээ мэдэгдэв.

Үүнээс гадна, гэнэтийн дайн, зэвсэгт мөргөлдөөнд бэлэн байх зорилгоор хэрэгжиж буй “Readiness 2030” хөтөлбөрийн хүрээнд нийт 800 тэрбум еврог батлан хамгаалахад зарцуулахаа Европын Холбоо зарласан байна.

Эдгээр шийдвэрийн нөлөөгөөр батлан хамгаалахын чиглэлд үйл ажиллагаа явуулдаг, ялангуяа дроны технологийн компаниудын хувьцааны ханш өсөх хандлагатай байна. Энэ нь ирээдүйд уг салбарт үүсэх их хэмжээний эрэлтийн хүлээлттэй шууд холбоотой юм.

Image
Image

3. Зэсийн зах зээлд бүс нутгийн хомсдол үүсэж эхэллээ.

Зэсийн зах зээлд бүс нутгийн хомсдолууд үүсэж эхэлсэн байна. АНУ-д зэсийн нөөц Хятадынхаас илүү гарсан бөгөөд бусад улсуудад нөөцийн хомсдол үүсэж эхэлсэн байна. Зэсийг тээвэрлэхэд өртөг өндөр тул 2026 он хүртэл энэхүү нөөцийн хомсдолын асуудал буурахгүй. Доорх график 5-д үзүүлсэнчлэн Лондон бирж болон АНУ-ын бирж дээрх зэсийн үнэд 4.74%-ийн зөрүү үүссэн нь АНУ-д нөөцийн илүүдэл бусад газар хомсдол үүссэний дохио юм.

Image

Alphabet-ийн удирдлагуудын нэг өнгөрсөн 7 хоногт подкастанд оролцох үеэрээ хиймэл оюун ухааны хамгийн том хязгаарлагч нь өндөр хүчин чадалтай чип биш цахилгаан болж байна гэжээ. Том дата төвүүдийг хангах эрчим хүчний хангамжийн хэрэгцээ их байгаа бөгөөд цахилгаан дамжуулах гол түүхий эд болох зэсийн эрэлт өсөлттэй хэвээр үргэлжлэх төлөвтэй байна. Мөн цахилгаан эрчим хүчинд зарцуулах хөрөнгө оруулалтууд үргэлжлэн өсөх хандлагатай байна.

Image

Сүүлийн 10 жилд Хятадын голлох үйлдвэрлэлийн зах зээл цемент, гангаас цахилгаан машин, сэргээгдэх эрчим хүч рүү шилжиж байгааг доорх график 7-оос харагдаж байна. Энэ нь Хятадын засгийн газраас өндөр технологид илүү их төвлөрч дэмждэг үзүүлж эхэлсэнтэй холбоотой гэж харагдаж байна.

Image

Дүгнэлт:

• Өнгөрсөн сарын АНУ-ын үйлдвэрлэл болон үйлчилгээний салбарын тоон үзүүлэлтүүд, түүнчлэн зарим бүс нутгийн эдийн засгийн чиг хандлагаас харахад дэлхийн эдийн засгийн өсөлт сэргэж эхэлж буй нь ажиглагдаж байна. Үүнтэй холбоотойгоор эрсдэлтэй хөрөнгө буюу хувьцааны зах зээлд хөрөнгөө байршуулахад тохиромжтой үе ирсэн гэж үзэж болохоор байна.

• Нөгөөтээгүүр, геополитикийн хурцадмал байдал болон Орос–Украины дайн үргэлжилж буй нөхцөлд батлан хамгаалахын салбар дахь хөрөнгө оруулалт өссөөр байна. Тухайлбал, сүүлийн жилүүдэд хилийн хамгаалалтын гол технологи болж буй агаарын дайралтыг саармагжуулах, пуужин устгагч дроны зах зээл ирэх таван жилийн хугацаанд жил бүр дунджаар 50 орчим хувиар өсөх төлөвтэй байна.

• Мөн хиймэл оюун ухаан өргөн хэрэглээнд нэвтэрснээр өмнө нь хөрөнгө оруулагчид чипний салбар руу төвлөрч байсан бол, салбарын тэргүүлэх удирдлагуудын онцолж буйгаар одоо хамгийн том эрэлт нь цахилгаан эрчим хүчний талбарт үүсээд байна. Үүнийг дагаад зэсийн эрэлт дэлхий даяар нэмэгдэх хандлагатай байна.

Image