Хөрөнгийн зах зээл
2 min read
“Хаан банк” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл

Хаан Банк ХК 2025 оны 4 дүгээр сарын 24-нд 87.53%-ын ирцтэй хувьцаа эзэмшигчдийн хурлаа хийлээ.

Тайлант онд Хаан банк зах зээлийн 20.3 тэрбум буюу 28.4% -ийг эзэлж байгаа цэвэр ашиг нь 639 тэрбум төгрөг ба энэ нь нийт үзүүлэлтийн 37% -ийг бүрдүүлж байгаа аж.

Image

2024 оны онцлох үйл явдлууд

• Generative AI-д суурилсан чатботыг үйлчилгээндээ нэвтрүүллээ.

• “Мүүдис” агенлаг Хаан банкны зээлжих “B2” болгож ахиуллаа.

• “Фитч” агентлаг Хаан банк зэрэглэлийг “B+” болгож ахиуллаа.

• Монгол улсаас анх удаа Нийгмийн бондын санхүүжилт босголоо.

• АНУ-ын BNY банканд ам.долларын данс нээж, олон улсад цар хүрээгээ тэллээ.

2024 оны зээлийн олголт

Банкны хувьд гол орлого олох эх үүсвэр нь зээл бөгөөд Хаан банкны хувьд 2024 онд нийт өмнөх оноосоо 2260 тэрбум төгрөгийн зээл гаргасан ба энэ нь 23 хувийн өсөлт үзүүлсэн байна. Орон сууцны зээл, хэрэглээний зээл, бизнесийн зээлүүд нь тус тус 15 хувиас 40 хувиар өссөн байна.

Image
Image

2024 оны татан төвлөрүүлэлт

Нийт татан төвлөрүүлсэн дүнгийн хувьд өмнөх оноос 17 хувиар их буюу 2024 онд 17,305 тэрбум төгрөг байгаа ба үүний 14,556 тэрбум төгрөг нь дотоод эх үүсвэр байна. Гадаад эх үүсвэр нийт 12 гадаадын компаниас 331 сая ам доллар татсан нь:

• Ногоон санхүүжилт- $47 сая

• Эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих- $71 сая

• Бичил, ЖДБ эрхлэгчдийг дэмжих- $83.25 сая

• Нийгмийн санхүүжилт- $130 сая

Image
Image

Хаан банкны хувьцаа зах зээлийн үнэлгээ оны сүүлд 2.4 их наяд төгрөгт хүржээ. Арилжаалагдсан хувьцааны тоо өдрийн дунджаар 142 мянган ширхэг ба өдрийн дундаж дүн 153 сая төгрөг байна.

Image
Image