Хөрөнгийн зах зээл
2 min read
Монложистикс Холдинг ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл

Монложистикс Холдинг нь 4 сарын 26-нд ээлжит хувьцаа эзэмшигчдийн хурлаа цахимаар зохион байгуулж 2024 оны санхүү болон үйл ажиллагааны тайланг танилцууллаа. Хуралд хувьцаа эзэмшигчдийн 87.74% нь оролцсон байна.

2024 оны орлогын үзүүлэлт сайн өсөлттэй буюу 296.8 тэрбум төгрөгт хүрсэн ба үүнийгээ дагаад цэвэр ашиг 10.3 тэрбум төгрөг болж өсжээ.

Image
Image

2024 оны онцлох үйл явдлууд

• Монложистикс Групп хөдлөх бүрэлдэхүүний хөрөнгө оруулалт хийж, эхний ээлжийн вагонуудаа амжилттай хүлээн авлаа.

• Монложистикс Групп Төв Азийн Зам ХХК-ийг өөртөө нэгтгэлээ.

• “Logistic Management Sysyem” болон “Odoo ERP version 17”-г амжилттай нэвтрүүллээ.

• Монложистикс Групп ISO 9001:2015 гэрчилгээгээ гардан авлаа.

• БНХАУ-ын төмөр замын байгууллагатай хамтын ажиллагааны гарааг байгууллаа.

• MSE TOP 20 index

Санхүүгийн үзүүлэлт

Тайлант онд нийт хөрөнгийн хэмжээ 92.3 тэрбум төгрөгт хүрсэн ба энэ нь өнгөрсөн оны мөн үещтэй харьцуулахад 60%-ийн өсөлттэй байгаа юм. Нийт өр төлбөр ба эздийн өмч нь мөн адил 60%-иар өсжээ.

Image

Алсын хараа 2030

Монложистикс Групп нь орчин үеийн дэд бүтэц, үйлчилгээний чанар дээр суурилсан цогц ложистик үйлчилгээг нэвтрүүлж улмаар Монгол улсыг Ази, Европыг холбосон ложистик төв болгох зорилттойгоор ажиллаж байна. 2025 оны төлөвлөсөн үйл ажиллагаанаас дурдвал:

·      Хөдлөх бүрэлдэхүүний баазыг нэмэгдүүлэх

·      Гадаад борлуулалтын сувгийг идэвхжүүлэх

·      Олон улс дахь салбарын тоог өргөжүүлэх

Image

Ногдол ашиг тараана

“Монложистикс Холдинг” ХК-ийн 2024 оны жилийн эцсийн цэвэр ашгийн 21.9% буюу нийт 2.1 тэрбум төгрөгийг, нэгж хувьцаанд 5.40 төгрөгөөр тооцож олгохоор шийдвэрлэсэн билээ. Ногдол ашгийг “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ТӨХХК-иар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд 2025 оны 04 дүгээр сарын 30-ний өдөр олгохоор шийдвэрлэлээ.

**Нээлттэй зах зээлээс хувьцаагаа эргүүлэн худалдаж авна **

“Монложистикс Холдинг” ХК олон нийтэд санал болгож гаргасан хувьцааныхаа хөрвөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор тодорхой хэсгийг эргүүлэн худалдан авч, халааслахаар шийдвэрлэсэн. Нийт 4,800,000-с ихгүй, ширхэг хувьцааг нэг бүрийг нь 210 төгрөг хүртэл үнээр тооцон, 1,008,000,000 төгрөг хүртэл үнийн дүнгээр хувьцааг худалдан авах ажиллагааг хэрэгжүүлнэ. Хувьцааны эргүүлэн худалдан авалт нь 2024.04.01-2025.12.31 өдрийг хүртэл 8 сарын хугацаатай үргэлжлэх ажээ.

Image