
Долоо хоног тутмын Макро эдийн засгийн тойм мэдээг харилцагч та бүхэндээ доорх сэдвийн хүрээнд бэлтгэн хүргэж байна.
Энэ 7 хоногийн хувьд:
• АНУ-д ажиглагдаж буй ЭЗ-ийн шокууд 2020 оны 3-р сар буюу Ковидын үеийг санагдуулж байна.
• Дэлхий нийтийг хамарсан байдал
• Гадаад хүчин зүйлүүд дэлхийн зах зээл болон нийлүүлэлтийн сүлжээг тасалдуулж байна
• Улирлын шинж чанартай үнэ ханшийн хэмжүүр огцом унасан (мөн инфляцийн хүлээлт)
• Шок хэзээ дуусах бол гэсэн тодорхой бус байдал нь зах зээлийн хөдөлгөөнүүд дахин давтагдах нөхцөл байдал руу түлхэж байна
• Худалдааны дайн үргэлжлэх тусам худал мэдээллүүд чих дэлссээр байна. Тодруулбал, АНУ-ын засгийн газар Хятадын талтай утсаар холбогдсоор байгаа гэж байгаа ч Трамп Хятадын талтай огт холбогдоогүй гэж няцаасаар байна.
• Хятад, АНУ-ууд хоёулаа аль альныхаа зарим бараануудад тарифын хөнгөлөлт үзүүлэх талаар авч хэлэлцэж байгаа гэж мэдээллэж байгаа ч хэн нь ч хэрэгжүүлэх сонирхолгүй байна. Энэ талаар хэлэлцсэн гэдгийг ч няцаасаар байна.
Хятад улс худалдааны маргаан эхэлсэнээс хойш өөртөө итгэлтэй байсаар байгаа нь харилцан ойлголцол эсвэл зарим бараа бүтээгдэхүүнд хөнгөлөлт үзүүлэх талаар огт ярьж, бодож байгаа мэт харагдахгүйг зорьж байгааг илтгэж байна.
Энэ байр суурийг нь тодорхой хэмжээнд үндэслэлтэй болгож буй зүйл бол Хятадын эдийн засгийн үзүүлэлтүүд сүүлийн үед бусад улсуудтай харьцуулахад харьцангуй сайн гарч байгаа явдал юм. Макро эдийн засгийн “сюрприз” үзүүлэлтүүд (хүлээлтээс давсан өсөлт) Хятадад өсөлттэй байгаа бол АНУ-д буурч байна.
Гэвч Хятадын эдийн засгийн өсөлт аажмаар сулрах хандлагатай болж байгаа бөгөөд энэ нь Хятад улс өөрийн энэ “өөртөө итгэлтэй” байр сууриа удахгүй өөрчлөхөөс аргагүйд хүрнэ гэсэн үг юм.
Харин Трампын баримталж буй стратеги нь — боломжит хурдан хугацаанд Хятадтай холбоотой бусад орнууд болон хөршүүдтэй худалдааны гэрээ байгуулж, хэлэлцээрийн ширээний ард давуу талтай болох зорилго агуулж байж магадгүй.
-
Цар тахал ба худалдааны дайн ижил механизмаар эдийн засгийг доголдуулж байна
• Хэдийгээр шалтгаан нь өөр боловч (нэг нь цар тахал, нөгөө нь ерөнхийлөгчийн худалдааны шийдвэр), аль аль нь дэлхийн зах зээл ба худалдааг гэнэт тасалдуулж байна.
• Энэ нь зах зээлийн “байгалийн механизм” буюу хэвийн ажиллагааг эвдэж буй явдал юм.
-
АНУ-ын бизнесүүд, хэрэглэгчид “хуучин үнээр” бараа татаж, ирээдүйн эрсдэлийг урьдчилан тооцсон (frontloading)
• Тариф нэмэгдэхээс өмнө их хэмжээний бараа захиалсан учраас эдийн засгийн бодит үзүүлэлт (hard data) дээр хараахан харагдаж эхлээгүй байгаа.
• Гэхдээ энэ нь түр зуурын “хуурмаг тогтвортой байдал” бөгөөд одоо компаниуд илүүдэл нөөцтэй болж, шинэ захиалга зогсч эхэлжээ.
-
Дэлхийн худалдаанд бий болсон тасалдлын бодит үр дагавар одоохондоо илрээгүй, гэхдээ тун удахгүй илэрнэ
• Хятадаас ирдэг контейнер тээвэр:
• Лос Анжелест 30 хоног
• Хьюстон, Чикагод 45 хоног
• Нью Йоркод 55 хоног шаарддаг.
• Худалдаа 4-р сарын 10-нд зогссон тул жинхэнэ нөлөө нь 5-р сарын дунд үеэс мэдрэгдэнэ.
-
Эдийн засгийн шок хэсэг хугацааны дараа мэдэгдэж эхлэнэ
• Одоогоор цахилгаан хэрэглээ, ачааны машин тээвэр зэрэг Real Time үзүүлэлтүүд тайван харагдаж байна.
• Гэвч контейнерийн тоо огцом буурч байгаа нь маш том дохио юм.
• Энэ нь lagging effect буюу үр нөлөө нь хоцорч харагддаг нөлөөлөлбөгөөд тун удахгүй:
• Тээврийн хэмжээ буурах
• Агуулахууд ажилгүй болох
• Бараа хомсдох
• Эдгээр нь эхлээд ЛА, дараа нь Чикаго, Хьюстон, эцэст нь Нью Йоркт нөлөөлнө.
• Энэ доголдол (саад) нь дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд хүчтэй цохилт болно.
• Хятадын хувьд дэлхийн угсралтын төв болохынхоо хувьд, хэрэв хэлэлцээрүүд шийдэлгүйгээр удааширвал үйлдвэрлэлээ багасгахаас өөр аргагүй болно.
• Үүний нөлөө Европ, Их Британи, Япон болон бусад улс оронд хүрэх бөгөөд — тарифын нөлөө харьцангуй бага харагдаж буй газруудад ч мөн адил нөлөөлнө.
• Нийлүүлэлтийн сүлжээнд хамгийн эмзэг 30 компанийн хувьцааны индекс “Liberation day”-ийн дараах долоо хоногт 18%-иар унасан—тэр хүртэл харьцангуй тогтвортой (өөрчлөлтгүй) байсан.
-
Цар тахлын үеийн гол шок нь нийлүүлэлтийн (supply shock) байсан
• Хүмүүс гэртээ хорионд байсан ч хадгаламж их, зарцуулах хүсэл өндөр байсан.
• Гэсэн ч хүмүүст хориг тавигдсан тул эрэлт хугацаа өнгөрөх тусам огцом өссөн.
-
Харин одоо эрэлтийн шок үүсч байна
• 2025 онд, АНУ-ын бизнесүүд болон хэрэглэгчид тарифаас өмнө их хэмжээгээр бараа нөөцөлсөн ("хуучин үнээр").
• Үүний үр дүнд ойрын хугацааны хэрэглээ болон худалдан авалт тодорхой бус, саармаг харагдаж байна.
-
Гадаад эрэлт буурч байна
• АНУ руу чиглэсэн нислэг багасаж, зарим улс орнууд Америкийн барааг бойкотол• ж байна.
• Энэ нь гадаад эрэлт унаж, эрэлтийн шок улам гүнзгийрч байгааг харуулж байна• .
-
Дотоод бизнесүүд их хэмжээний бараа нөөцөлсөн ч түүнийг зарах боломжгүйд хүрсэн
• Компаниуд илүүдэл нөөцтэй болж, шинэ захиалгын хүлээлт огцом унаж байна.
• Үйлдвэрлэлийн бүс нутгийн судалгаануудад энэ уналт тодорхой тусгалаа олж байгаа.
-
Иймэрхүү захиалгын уналт ба нөөцийн зөрүүг бид сүүлд зөвхөн цар тахлын үед л харж байсан
• Өөрөөр хэлбэл, эрэлт, нийлүүлэлтийн ийм зөрүүтэй зүй тогтол өмнө нь 2020 оны цар тахлын үед ажиглагдаж байжээ.
• “Liberation day" буюу 2025/04/02-с хойш инфляцын хүлээлт харьцангуй тогтвортой (зарим талаар өсөлттэй) хэвээр байна—2020 оны 3-р сарын нөхцөлтэй харьцуулахад өөр.
• Гэсэн хэдий ч, зах зээл дээрх хүнс, эрчим хүч, мөн зарим металлууд (жишээ нь: цагаан тугалга, хөнгөн цагаан, төмрийн хүдэр) зэрэг бараа бүтээгдэхүүний үнэ хурдтайгаар буурч байна.
• Энэ нь зах зээлүүдийн хүлээлттэй огт нийцэхгүй бөгөөд энэхүү нөхцөл байдлыг дефляцын (үнийн бууралт) шок гэж үзэх үндэслэл болж байна — харин зах зээл үүнийг хараахан олж хараагүй байна. Учир нь АНУ Хятадын хооронд ямар ч худалдаа тэр тусмаа тариф шингэсэн үнээр явагдахгүй байгаа.
• Зах зээл энэ бодит байдлыг ойлгож эхлэх үед бондын өгөөжүүд мэдэгдэхүйц буурах болно.
-
Улс төрийн тогтворгүй байдал бизнесийг гацааж байна
• Трамп болон түүний багийн байнга өөрчлөгдөж буй мэдэгдлүүд, шийдвэрүүд нь компаниудад тодорхойгүй байдал үүсгэж байна.
• Үүний улмаас бизнесүүд:
• Худалдааны шийдвэр гаргахгүй
• Дотоод зарцуулалтаа бууруулж байна
• Хөрөнгө оруулалт, ажилд авах зогсож байна
-
Худалдааны гэрээ байгуулагдах хүртэл эдийн засаг “түр зогсолт”-д оржээ
• Ямар ч тогтвортой төлөвлөлт хийх боломжгүй болсон.
• Эдийн засгийн идэвхжил түр завсарласан гэж хэлж болно.
-
Эдийн засгийн үзүүлэлтүүд (ISM, NFP) удахгүй муу гарна гэсэн хүлээлт бий
• ISM үйлдвэрлэлийн индекс < 45 хүрнэ гэж үзэж байгаа нь:
• Ихэвчлэн хямралын үед л гардаг түвшин.
• Энэ нь материаллаг эдийн засгийн шок болж байгааг харуулна.
-
Гэсэн ч ирээдүйд нөхцөл байдал сайжрах боломж бий
• АНУ-ын доллар суларч, бондын өгөөж буурах нь:
• Санхүүгийн нөхцөл байдал зөөлөрч, эдийн засгийг дэмжих боломжтой.
• Тиймээс, ойрын хугацаанд хүнд байдал үргэлжлэх ч, дараах нөхцөл байдал эерэг тийш эргэх магадлалтай.