Хөрөнгийн зах зээл
2 min read
Макро эдийн засгийн тоон мэдээ

Долоо хоног тутмын Макро эдийн засгийн тойм мэдээг харилцагч та бүхэндээ доорх сэдвийн хүрээнд бэлтгэн хүргэж байна.

Энэ 7 хоногийн хувьд:

• Зах зээлд эрсдэлээс айх хандлага буурч байна уу?

• Таамаглаж байсаны дагуу уналт хараахан ирсэнгүй

• Худалдааны дайн зөвхөн гадаад худалдаанд хамааралтай салбарт нөлөөлж байна

Image

Таамаглаж байсаны дагуу уналт хараахан ирсэнгүй

Энэ долоо хоногт тарифын нөлөөгөөр эдийн засаг огцом суларна гэж хүлээж байсан ч, ISM Manufacturing болон NFP-ууд хүлээлтээс сайн гарсан. NFP нь хүлээлтэд хүрсэн ч, зах зээлд сонирхолтой хариу үйлдэл үзүүлэв:

• Бондын өгөөж огцом өссөн — учир нь эдийн засаг сулрахгүй байгаа нь Холбооны Нөөцийн Сангийн (Fed) хүүг бууруулах үндэслэлийг сулруулж байна.

• Гэвч ам.доллар (USD) өссөнгүй, харин хувьцааны үнэ өссөн.

• Энэ нь зах зээл “эрсдэлд ээлтэй” (risk-on) орчинд орсныг илтгэж байна: Сайн макро мэдээлэл = сул доллар + өсөлттэй хувьцаа.

• NFP тайлан сайн гарсан ч, үйлдвэрлэлийн PMI-аас харахад тарифын сөрөг нөлөө нь гадаад худалдаанд хамааралтай салбаруудад төвлөрч байна.

• Тайлангийн хамрах хугацаа (4-р сарын 7–13) нь АНУ Хятадын эсрэг хатуу арга хэмжээ авсан үеийг хамраагүй тул дараагийн тайлан (5-р сарынх) илүү сул гарах магадлалтай.

Image

Хятадаас АНУ руу чиглэсэн контейнерийн тоо хэмжээг анхааралтай ажиглах нь чухал юм. Учир нь худалдааны хэлэлцээрүүд үнэхээр үр дүнтэй болж байгаа эсэхийг ойлгохын тулд тээвэрлэлтийн хэмжээ огцом өсөх шаардлагатай

• Тээвэрлэлтийн гэрээнүүд урьдчилан хийгддэг тул одоо хөдлөх чингэлэг шинэ гэрээний үр дүн биш байж болно

• Одоогоор чингэлэгийн тоо хэмжээ мэдэгдэхүйц өсөөгүй байгаа нь хэлэлцээрийн явц нааштай байгаа эсэхэд эргэлзээ төрүүлж байна

АНУ-ын макро загвар дахь өсөлтийн үзүүлэлт сэргэж эхэллээ

• Сүүлийн хоёр сарын турш буурч байсан өсөлтийн индекс сүүлийн үед бага зэрэг дээшилж эхэлсэн нь анхаарал татаж байна

• Энэ нөхцөл байдал нь АНУ-ын бизнесүүдийн зах зээлд итгэх итгэл нэмэгдэж, дотоодын хөрөнгө оруулалт, хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн зогсонги байдал эргээд сайжирч эхэлж байгааг илтгэж байж магадгүй.

• Энэ нь хувьцааны зах зээлд эерэг дохио болох боломжтой

• Хэрэв энэ хандлага үргэлжилбэл эдийн засгийн уналтын эрсдэл мэдэгдэхүйц буурах боломжтой

• Гэхдээ худалдаа бүрэн сэргэж байж энэ дэлхийн худалдаанд бий болоод буй түгжрэл АНУ-ын бусад салбарууд руу тархах эрсдлээс зайлсхийнэ

Image

• ISM Manufacturing тайлан бүс нутгийн дүнтэй зөрсөн нь Нью-Йорк, Нью Жерси, Техас, Чикаго зэрэг импортын төвүүд илүү ихээр өртсөнтэй холбоотой.

Image