
Долоо хоног тутмын Макро эдийн засгийн тойм мэдээг харилцагч та бүхэндээ доорх сэдвийн хүрээнд бэлтгэн хүргэж байна.
Энэ 7 хоногийн хувьд:
• Ам.долларын ханш суларч буй шалтгаан
• АНУ-ын зохицуулагч байгууллагуудын тусгаар байдал алдагдах эрсдэл бий болж буй талаар
• Шинжээчид хэдж фандуудад ямар зөвөлгөө өгч буй талаар
АНУ-ын доллар индекс нь бондын өгөөжөөс салж хөдлөх болсон нь ховор үзэгдэл бөгөөд валютын зах зээлд итгэл сулраад байна. Трамп Холбооны Нөөцийн дарга Пауэллийг албан тушаалаас нь чөлөөлөх талаар ил тод хэлж байна. Засгийн газар бизнесийн мөчлөгийг зориуд унагаж, дараа нь төв банкны хүүг огцом бууруулах боломж гаргах стратеги хэрэглэж магадгүй. Энэхүү стратеги нь АНУ-ын долларын индексийг зориудаар сулруулж, үүнийхээ оронд геополитикийн давуу байдал, долларын нийлүүлэлтийг эрчимжүүлэх, мөн гадаадын АНУ-ын засгийн бондод оруулах хөрөнгө оруулалтыг нэмэх байдлаар эрэлтийг өсгөх нөхцөл бүрдүүлэх зорилготой. Гэвч одоогоор энэ стратеги нь АНУ-ын засгийн газрын хяналтаас гарч байгаа мэт харагдаж байна. Бид одоо доллар болон АНУ-ын бондын өгөөжийн хоорондын уялдаа бүрэн алдагдсан нөхцөлийг харж байна.
Хэрвээ гадаадын хөрөнгө оруулагчид энэ нөхцлүүдийг хүлээн зөвшөөрөхгүй бол, дараах байдал үүсэх магадлалтай:
• АНУ-ын доллар сулрах
• ХНС дахин АНУ-ын засгийн бондын худалдан авагч болж оролцох шаардлагатай болох
Ингэснээр долларын давхар цохилт буюу ханшийн уналт + дотоод худалдан авалтад тулгуурлах нөхцөл үүснэ.
“Mar-a-Lago Accord” — АНУ-ын геополитикийн хөшүүрэг бүхий стратеги
• Трампын засаг захиргаа долларыг зориуд сулруулж, холбоотон улсуудаас геополитикийн давуу байдал авах зорилготой.
• Уг стратегийн дагуу АНУ батлан хамгаалахын давуу байдлаа ашиглан, гадаад орнуудыг, тэр дундаа АНУ-гийн батлан хамгаалахын хүчнээс хамааралтай орнуудыг, ам.долларын үнэгүйдлийг хүлээн зөвшөөрч, өгөөж багатай АНУ-ын засгийн газрын бондод хөрөнгө оруулахыг шаардах.
• Энэ нь "Mar-a-Lago Accord" нэрээр нэрлэгдсэн шинэ төрлийн санхүү-улс төрийн хэлэлцээр болж хувирч магадгүй.
Тарифтай холбоотойгоор чингэлэг болон ачаа тээврийн үйлчилгээний эрэлт 30-50 хувиар буурсан байдалтай байна. Энэ байдал цааш үргэлжилвэл бүтээгдэхүүний үнэ өсөх эрсдэлтэй. Энэ нь эргээд хэрэглэгчдийн худалдан авах зан төлөвт сөрөг нөлөөтэй гэдгийг 2020 оны 3-р сар буюу ковидын үед үүссэн нөхцөл байдлаас бид хангалттай харсан. Иймд АНУ-ын Institute of Supply Management хэмээх ОУ-ын тэргүүлэх мэргэжлийн байгууллагын гаргадаг PMI (Purchasing Managers Index) буюу бизнесийн нөхцөл байдал болон үйлдвэрлэл, үйлчилгээний секторын үзүүлэлтийг харуулдаг эдийн засгийн индикатор худалдааны дайнтай холбоотой нийлүүлэлтийн сүлжээнд бий болж буй доголдолоос үүдэн 43 гэсэн түвшин рүү унаж гарах магадлалтай байна. Энэ түвшинг гүн гүнзгий хямралын түвшин гэж үздэг юм байна.
Яагаад 2020 оны 3-р сарын нөхцөл байдалтай харьцуулах нь чухал вэ?
АНУ-ын сангийн сайд Скотт Бессент олон нийтийн өмнө 2–3 удаа мэдэгдэхдээ: Хятадад тавьсан тарифуудыг удаан хугацаанд барих боломжгүй гэж хэлсэн байдаг.
Эдгээр тарифууд нь:
• Системийн доголдол үүсгэх,
• Зорилтот үр дүнг хүчээр гаргах,
• Шахалт дарамт үүсгэж, хэлэлцээр хийхэд хүргэх зорилготой юм.
Хэрэв тариф 4–6 долоо хоногоос дээш хугацаанд үргэлжилбэл, Трампын засаг захиргаа:
• Хятадын үйлдвэрүүдэд тулгуурладаг, жижиг дунд бизнесүүд,
• Эсвэл эцсийн шатны нэмүү өртөг шингээдэг дэлгүүрүүдийг дампууралд хүргэх магадлалтай болно.
Тиймээс Трамп ойрын хэдэн долоо хоногт тохиролцоонд хүрнэ гэж шинжээчид үзэж байна.
Яагаад гэвэл:
• АНУ-ын жижиг, дунд бизнесүүд дампуурах
• Трампыг засгийн эрхэнд хүргэсэн дэмжигч, сонгогчдод хүнд цохилт бий болох эрсдэлтэй юм.
Трамп ийм зүйл болохыг зөвшөөрөхгүй нь ойлгомжтой.