Хөрөнгийн зах зээл
3 min read
Мандал даатгал ХК-ны хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл

Мандал даатгал ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2025 оны 4-р сарын 26 ны өдөр компанийн пэйж хуудсаар онлайн хэлбэрээр зохион байгуулагдсан бөгөөд хурлын ирц 89.12% байлаа.

Хэлэлцсэн асуудал:

• 2024 оны санхүү болон үйл ажиллагааны тайлан, үр дүн

• ТУЗ-ийн 2025 оны төсөв батлуулах санал хураалт

2024 оны онцлох үйл явдал:

• Оюу толгойн ажилчдын эрүүл мэнд, гэнэтийн ослын даатгалыг хийх гэрээ байгуулсан

• Мандал эрсдэлийн сургууль- бага насны хүүхдүүдэд зориулсан онлайн сургалт, одоогоор 25,000 хүүхэд суралцаж байна.

• Edoctor- мэргэжлийн эмч нар цаг үеийн мэдээлэлтэй хамааруулан зөвлөгөө зөвлөмж өгөх боломжтой цахим платформ

• Ажлын байртай тэтгэлэгт элсэлтэд оюутнуудыг хамруулж цалинтай дадлагажуулж байна.

• 3-р эмнэлэгтэй хамтран Алтеплаза төсөл дээр хамтран ажилласан

• ОБЕГ-тай хамтран туул голын эрсдэл гардаг цэгүүдийг камержуулсан

Орлого үр дүн:

Image

Нийт хураамжийн орлогын 50 хувийг хөрөнгийн даатгал дангаараа бүрдүүлж байгаа бол үлдсэн 50 хувийг тээврийн хэрэгсэл, эрүүл мэнд, хариуцлага, агаарын хөлөг болон бусад бүтээгдэхүүн бүрдүүлж байна.

Хөрөнгийн орлогын хамгийн их хувийг бонд эзэлж байгаа бөгөөд үнийн дүн 69.1 тэрбум төгрөгт хүрчээ.

Image

Харин зардлын хувьд нөхөн төлбөрийн зардлын хэмжээ 17.3 тэрбумд хүрсэн ба нөхөн төлбөр олгогдох хүлээлгийн хоног 3-5 өдөр байдгаараа давуу талтай.

Үйл ажиллагааны зардал 12.7 тэрбумын зардалтай ажилласан бөгөөд зардлын харьцааг харвал 2024 оны жилийн эцсийн байдлаар 44.2-37.2 хувь болж буусан бөгөөд энэ нь цэвэр хураамжийн орлого өсөж зардлын өсөлтөө тогтоож чадсанаар энэхүү үр дүнд хүргэсэн гэж үзжээ.

Нийт хөрөнгийн хэмжээ 122.6 тэрбум болсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 25.8 хувиар өссөн үзүүлэлт юм. Үүнийг дагаад эздийн өмчийн болон нийт хөрөнгийн өгөөжийн хувь тус бүр өссөн байна.

Цэвэр ашгийн хувьд 8.3 тэрбумд хүрч 13 хувь өссөн бөгөөд үүнд хөрөнгө оруулалтын орлого өссөн нь мөн ихээхэн нөлөөлжээ.

Image

Ногдол ашгийн хувьд

2025 оны 2-р сарын 15 ны өдөр Мандал даатгал ХК-ийн ТУЗ ногдол ашиг тараахаар шийдвэрлэсэн, 2024 оны татварын дараах цэвэр ашгаас нэгж хувьцаанд 8.10 мөнгө нийт 5.5 тэрбум төгрөгийг 2025 оны 4-р сарын 30 ны өдөр хуваарилахаар шийдвэрлэсэн.

Бүртгэлийн өдөр 2025/04/04 ний өдөр буюу хувьцаа эзэмшигчдийн хурлын бүртгэлийн өдрөөр тогтоосон билээ.

Цаашдын үйл ажиллагааны чиглэл:

  1. Хууль журамтай холбоотой томоохон өөрчлөлтүүд гарах болов уу гэж харж байгаа бөгөөд тэдгээртэй уялдуулан үйл ажиллагаа сайжруулна.

  2. Макро эдийн засагтай холбогдуулан даатгалын секторын стратегиа өөрчлөн ажиллана.

  3. ББСБ-н өөрийн хөрөнгөд тавигдах хэмжээ өөрчлөгдсөнтэй холбоотой олгогдох зээлийн хэмжээ буурах тул энэ тал дээр анхаарч ажиллана, гэж мэдээллээ.

Image