
Сүүлийн жилүүдэд хөрөнгийн зах зээлд цойлж байгаа бүтээгдэхүүн бол яахын аргагүй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас / ХБҮЦ юм. 2021 оны 1-р улиралд анхны нээлттэй ХБҮЦ биржээр арилжаалагдан 4 тэрбум төгрөг татан төвлөрүүлж байсан бол үүнээс хойш 3 жилийн хугацаанд нийт ₮364.85 тэрбумын хөрөнгө татан төвлөрүүлээд байна. Мөн 2024 оны жилийн эцсийн байдлар нийт үнэт цаасны арилжааны 13.04%-ийг дангаар бүрдүүлж байна (анхдагч болон хоёрдагч зах зээлийн нийлбэр дүн).

Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас нь
Энэхүү үнэт цаас нь хөрөнгөөр буюу зээл, түрээс болон санхүүгийн түрээсийн гэрээ зэрэг мөнгөн урсгал бий болгох боломжтой санхүүгийн хэрэгслээр баталгааждаг бөгөөд хөрөнгө оруулагч нь уг хөрөнгийн орлогоос тэргүүн ээлжид төлбөрөө гаргуулах эрхийг баталгаажуулсан, эрсдэлийг хамгийн бага түвшинд байлгахаар бүтэцлэгдсэн байдаг.
Бодит жишээ
Банк санхүүгийн байгууллага нь олгосон зээлүүдээсээ тодорхой хэсгийг багцлан тусгай компанид тусгаарлан, үнэт цаас болгон хөрөнгө оруулагчдад худалдах юм. Тухайн зээлдэгчид зээлийн эргэн төлөлтөө төлөхөд тухайн компани мөнгөтэй болж, таны эзэмшиж буй үнэт цаасны төлөлтийн төлбөрийг төлөх тодорхой системээр ажилладаг. Тиймээс энэхүү үнэт цаасны барьцаа, хөрөнгө оруулагчдад өгч байгаа баталгаа нь:
- Зээлдэгчдээс орж ирэх мөнгөн урсгал
- Зээлийн ард буй барьцаа хөрөнгө гэж ойлгож болно Энэхүү үйл ажиллагааг энгийн байдлаар схемчлэн харуулбал:

Эрсдэлгүй болон ил тод байдал
Үүн дээр нэмээд тодорхойлоход тусгаарлагдаж буй зээлийн багцыг сонгохдоо хамгийн чанартай буюу “Хэвийн Зээл”-ийг сонгодог. Үүнийг баталгаажуулахын тулд тусгай зөвшөөрөл бүхий “Аудитын” болон “Хуулийн” компанитай хамтран ажиллаж зээлүүдийг шалган дүгнэлт гаргадаг. Тус дүгнэлтүүд болон дээрх хэлцэл нь бүгд хууль болон зохицуулах байгууллагад заасан журмын дагуу шалгагдаж, холбогдох зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хорооноос олгодог.
Эндээс хэн ямар байдлаар хожих вэ?
Үнэт цаас гаргагч талд
• Ирээдүйд орж ирэх орлогоо удаан хүлээхгүйгээр бүхэл дүнгээр шууд хүлээн аван зээлийн багцаа нэмэх.
• Үнэт цаасны төлбөрийг бүрэн төлсний дараа үлдэх хөрөнгө нь үүсгэн байгуулагчийн цэвэр ашиг болон үлдэнэ. • Зах зээлийн дунджаас өндөр хүүг, бага эрсдэлээр хүртэх
Хөрөнгө оруулагч талд
• Зах зээлийн дунджаас өндөр хүүг, бага эрсдэлээр хүртэх
• Нээлттэй хөрөнгө оруулалт тул хүүгийн орлогын татвар 5%
• Нэрлэсэн үнэ бага тул хүн болгон оролцох боломжтой
"Ийнхүү хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас нь хөрөнгө оруулагч болон үнэт цаас гаргагчийн аль алинд онцлог, давуу талуудыг бий болгож байгаа юм."
Хөрөнгө оруулах боломж,
"Апекс Капитал ҮЦК” нь Омни Капитал ББСБ-ын 3 дахь хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг дараах нөхцөлөөр санал болгож байна.
Өгөөж - 19.2% /жилийн/
Хүү төлөх давтамж: Улирал тутам
Үндсэн төлөлтийн давтамж: 12 сард үндсэн төлбөрийн 50% үлдсэн 50% нь хугацаацны эцэст
Нийт хугацаа: 24 сар
Омни капитал ББСБ нь анх 2022 онд "Омни актив ХБҮЦ"-ыг гаргаж, 5 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн бөгөөд нийт хөрөнгө оруулагчдадаа 1.45 тэрбум төгрөгийн хүүг хуваарийн дагуу төлж анхны бүтээгдэхүүнээ хаасан билээ. Үүний дараагаар тэд 2023 онд 2 дахь ХБҮЦ болох "Омни Ассет"-ийг гаргаж, 6 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн бөгөөд 2025 оны 1-р улирлын байдлаар Х удаагийн Х үнийн дүн бүхий хүгийн төлөлтийг хувиарын дагуу хийгээд байна.
Энэхүү цаг хугацаанд Омни капитал ББСБ нь өмнөх туршлагууд дээрээ үндэслэн хөрөнгө оруулагчдад эрсдэл багатай, өгөөж өндөртэй гурав дахь удаагийн хөрөнгөөр баталгаажсан баталгаат үнэт цаас болох ОМНИ АССЕТ ХБҮЦ-аа олон нийтэд нээлттэй санал болгож байна.