Тайлант онд ₮598.4 тэрбумын цэвэр борлуулалт хийсэн бөгөөд энэ нь 2023 онтой харьцуулахад 53%-ийн өсөлт үзүүлсэн байна. Борлуулалт өссөн нь салбар дэлгүүрүүдийн тоо нэмэгдсэн, нэгж дэлгүүрийн борлуулалтийн хэмжээ эрс өссөнтэй холбоотой юм. Цэвэр ашгийн хувьд 2024 онд 245%-иар өсөж ₮47.4 тэрбумын ашигтай ажиллажээ. Үйл ажиллагаа явуулснаас хойш анх удаагаа цэвэр ашигтай ажилласан жил болсон.
Нийт орлогийн 94.7%-ийг CU дэлгүүрийн борлуулалт эзэлж байгаа бол үлдсэн хувийг бусад охин компаниуд бүрдүүлсэн байна. Мөн Стора Централ ХХК болон Чингис Шар Айраг ХХК үнэлж мөнгөн бус олз-д бүртгэснээр цэвэр ашгийн хэмжээ өндөр гарахад нөлөөлсөн байна. Тус 2 компанийг эзэмшиж буй үнэлгээ нь ₮21.6 тэрбум болсон гэж хувьцаа эзэмшигчийн хурал дээр мэдэгдлээ.
Манай улсын түүхэн дэх хамгийн их салбар дэлгүүр
2024 онд нийт 445 салбар дэлгүүр байгуулсан нь монголын хувьд хамгийн их дэлгүүр эзэмшиж байгааг харуулж байна. Үүнээс Улаанбаатарт 396 дэлгүүртэй бол орон нутагт 49 дэлгүүр байна. 2024 онд шинээр 29 дэлгүүрийг орон нутагт амжилттай нээсэн байна.
Онцлох үйл явдлууд
• 2024 онд 12 аймагт 29 шинэ салбар дэлгүүр нээв.
• 2024 онд хүргэлтийн үйлчилгээг өглөөний 04:00-08:00 цагийн хооронд тээвэрлэх үйл ажиллагааг эхлүүлэв.
• Хамгийн ихдээ 30 минутад бүгд бэлэн болох хялбаршуулсан бэлдэц бүхий бүтээгдэхүүнийг цөөн бүлтэй, цаг завгүй гэр бүлүүдэд зориулан нэвтрүүллээ
• Веган буюу амьтны гаралтай орц найрлага агуулаагүй төрөл бүрийн жигнэмэг, бэйкери бүтээгдэхүүнийг зөвхөн CU-н хэрэглэгчдэд зориулан нэвтрүүлэв.
• 2024 оноос хөдөө, орон нутагт салбаруудаа франчайз эрхээр нээн өргөжүүлж, илүү олон хүнд тогтвортой, ашигтай бизнесийн боломжийг санал болгож байна.
• 400 дахь салбараа нээлээ.
Бусад охин компаниудын хувьд 2024 оны байдлаар:
• Сэнтрал фүүдс ХХК нь өдөр бүр 30 орчим нэр төрлийн 50 мянган ширхэг хоолыг үйлдвэрлэж байна.
• Сэнтрал Кофе Рөүстинг ХХК сүлжээ дэлгүүрээр зарагддаг аягатай кофены хуурсан үрийг хуурч савлан нийлүүлэх болон шууд хэрэглэх боломжтой савласан бүтээгдэхүүнийг нийлүүлэлх үйл ажиллагааг эрхэлж байна.
• Сэнтрал Коммерс ХХК нь CU конвиниенс дэлгүүртэй хамтран ажиллах чадвартай, дэлхийн алдартай бүтээгдэхүүнүүдийн борлуулалтыг бүх сувагт хүргэх импорт, маркетинг болон түгээлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. 2024 онд Asahi Super Dry шар айргийг монгол улсад албан ёсны хамтын ажиллагааны хүрээнд борлуулж эхлэсэн байна.
• Чингис Шар Айраг ХХК нь жилд 1.5 сая литр шар айргийг үйлдвэрлэж нийлүүлэх хүчин чадалтай бөгөөд цаашид амт, чана, үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлж олон төрлийн савлагаатайгаар хэрэглэгчдэд хүргэх зорилготой ажиллаж байна.
• Премиум Нэксус Ложистикс ХХК 2024 оны 10 сараас дэлгүүртэй хамтран ажиллахад бэлтгэгдэж, нэгдсэн түгээлтийн төв болон хүйтэн хэлхээ агуулахын үйл ажиллагааг тээвэр, түгээлтийн үйлчилгээтэй хамт хариуцан гүйцэтгэж байна.
• Стора Централ ХХК нь дэлхийд онлайн худалдааны салбарт тэргүүлэгч Америкийн Амазон, Хятадын Таобао гэсэн хоёр том онлайн худалдааны платформоос бараа бүтээгдэхүүн захиалах боломжийг санал болгож байна. 2024 оны 12 сарын байдлаар 90,000 бүртгэлтэй хэрэглэгчтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.
Санхүүгийн байдлын тайлан
Нийт хөрөнгө 62%-иар өсөж ₮313 тэрбумд хүрсэн байна. Нийт хөрөнгийн хэмжээ өссөн нь үндсэн хөрөнгө ₮82 тэрбумаар нэмэгдсэнтэй холбоотой байна.
Эх үүсвэр талд бусад богино хугацаат дансны өглөг ₮42.9 тэрбумаас ₮56 тэрбум, хуримтлагдсан ашиг -₮110 тэрбумаас -₮63 тэрбум болжээ.
Ашигт ажиллагааны огцом өслөө.
Компанийн борлуулалт болон цэвэр ашиг түүхэн дээд хэмжээнд хүрсэн онцлог жил байлаа. Тухайлбал:
Нийт ашгийн маржин: 18.5%
Нийт хөрөнгийн өгөөж: 15.1%
Эздийн өмчийн өгөөж: 46.2% болж тус тус томоохон өсөлтийг үзүүлсэн байна.
2025 он гарснаар хувьцааны ханш уналт үзүүллээ.
2025 оны эхэнд хувьцааны ханш ₮207.98 байсан бол 2025/04/29-ны байдлаар ₮189 ханшид хаагдан 9%-иар унасан байна. 2025/04/29-ны өдрийн хаалтын ханшаар тооцоход P/E ratio 4.44 байна.