
Апекс Капитал ҮЦК ХХК та бүхэндээ зөвлөж байна.
Монгол улсын эдийн засаг 2024 онд 4.9 хувь өссөн. Үүний гол шалтгаан нь экспорт, тэр тусмаа нүүрсний экспорт огцом өсөж 83.7 сая/тн буюу түүхэн дээд хэмжээгээ шинэчлэн тогтоосон явдал байсан юм. Тэгвэл энэ байдал 2025 онд хэвээр хадгалагдах боломжгүй болж байна. Тодруулбал, дэлхийн зах зээл дэх нүүрсний үнэ жилийн өмнөх мөн үетэй харьцуулахад 35 хувиар буураад байна. Хэдийгээр экспортолж буй нүүрсний биет хэмжээ 2025 оны эхний 3 сард 17.5 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс 3.2 хувиар буурсан ч нүүрсний экспортын орлого 1.342 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 40 хувиар буураад байна.
Манай улсын эдийн засаг тэр тусмаа ДНБ-ийн 30 орчим хувь нь уул уурхайн салбараас бүрддэг тус салбараас ихээхэн хамааралтай эдийн засаг юм. Уул уурхайн салбар нь өөрөө бүтээгдэхүүнийхээ 91 хувийг БНХАУ-руу экспортлодог бол түүний 93 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлж байна. Харин үүнээс 55 хувийг чулуун болон хүрэн нүүрс бүрдүүлдэг.
2024 онд Монгол улс 15.8 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий бараа бүтээгдэхүүнийг гадагш экспортлосон байна. Харин 2025 оны 3 дугаар сард экспорт 3 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 17 хувиар буурсан байна. Хэдийгээр нүүрсний экспорт буурсан ч зэсийн баяжмалын орлого 46 хувиар өссөн байна.
Эрх баригчид алтны ханш өсөж байгаа тул нүүрсний экспортын орлогоос бий болж буй алдагдлыг алтны экспортоор нөхнө гэж байгаа ч энэ боломжгүй зүйл юм. Учир нь нүүрсний экспортын орлогыг нөхөхийн тулд алтны орлого ахин 5-6 дахин өсөх шаардлагатай юм.
Гадаад валютын албан нөөц /ГВАН/
2025 1-р сард өмнөх сараас 11.24 хувиар, 2-р сард 2.47 хувиар буурсан бол 3-р сард 4.88, 4-р сард 2.79 хувиар тус тус өссөн байна. Одоогийн байдлаар ГВАН 5,135.39 ам.доллар болж өссөн байгаа нь Монголбанкны зүгээс өдрийн нэг хүнд арилжаалах ам.долларын хязгаарлалтыг арилжааны банкнуудад тогтоосонтой холбон тайлбарлаж байна. Тус дүн нь одоогийн байдлаар 50 сая төгрөг байна.
Инфляц
Улсын хэмжээнд инфляц 9.6 хүрсэн 2024 оноос тодорхой хэмжээнд бууж байсан хэдий ч буцаад 2 оронтой тоо руу орох нөхцөл байдал үүсээд байна.
Ам.долларын ханш яах вэ ?
Ам.долларын төгрөгтэй харьцах ханш 2020 оны эхэнтэй харьцуулахад 30.63 хувь, 2025 он гарснаас хойш 4.43 хувиар чангарсан байна.
Нөгөө талдаа ам.долларын индекс унасаар байна. Тухайлбал он гарснаас хойш 5.3 хувиар унажээ. Олон улсын зах зээлд ам.долларын индекс суларч байгаа хэдий ч нөгөө талдаа төгрөгийн ханш суларч байгаа нь ам.долларын ханш гадаад биш дотоодын зах зээлээс бүрэн хамаарч байгааг харуулж байна.
Bloomberg-ийн таамгаар ам.долларын индекс цаашид ч сулрах таамгийг дэвшүүлсэн байгаа юм. Харин манай компанийн зүгээс төгрөгийн ханшийг 2025 онд хамгийн багадаа 10% суларна гэж таамаглаж байна. Өөрөөр хэлбэл, төгрөгийн ханш 3,800 буюу түүнээс дээш гарах магадлалтай гэж таамаг дэвшүүлж байна.
Энэ тохиолдолд юунд хөрөнгө оруулах вэ?
Олон улсад нээлттэй арилжаалагдаж буй Монгол бондуудад хөрөнгө оруулах боломж нээгдлээ
Дээрх бондууд нь бүгд Сингапурын биржд бүртгэлтэй олон улсын зах зээлд нээлттэй бондууд бөгөөд ам.доллараар арилжаалагддаг гэдгээрээ давуу талтай юм. Та эдгээр бондуудад хөрөнгө оруулсанаар доорх давуу талыг хүртэх боломжтой. Үүнд:
-
Төгрөгийн ханшийн эрсдлийг хязгаарлах
-
Ам.доллараар төгрөгийн хадгаламжаас өндөр өгөөж хүртэх
-
Хагас жил тутамд бондын хүү хүртэх
-
Харилцагч өөрөө татвараа тайлагнах
-
Хүссэн үедээ зах зээлд эргүүлэн зарж мөнгөө гаргаж авах
-
Ханшийн зөрүүнээс ашиг хүртэх
Монголын эдийн засаг удаашрах төлөв байдлууд ажиглагдаж эхэлсэнээр дээрх бондуудын ханш сүүлийн 1 сарын хугацаанд эрчимтэй унаж өгөөж нь эрс нэмэгдээд байгаа юм. Тодруулбал, ХХБ-ны 2029 онд дуусах бондын өгөөж жилийн 8 хувь байсан бол одоогийн байдлаар 13.25 хувь болсон. Харин, МИК компанийн 2027 онд дуусах бондын жилийн өгөөж 9.50 хувь байсан бол одоогийн байдлаар 12.525 хувь тус тус болж өсөөд байна. Бидний зүгээс дээрх бондуудыг худалдан авах цаг нь ирлээ гэж үзэж байна. Та өөрийн хөрөнгийг зөв зохистой удирдаж ухаалаг хөрөнгө оруулалт хийхийг хүсвэл бидэнтэй доорх утас болон имэйлээр холбогдоорой.
Баярлалаа