Хөрөнгийн зах зээл
3 min read
“Сүү” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл

Тайлант онд ₮192.4 тэрбумын цэвэр борлуулалт хийсэн бөгөөд энэ нь 2023 онтой харьцуулахад 30%-ийн өсөлт үзүүлсэн байна. Борлуулалт өссөн нь эрүүл мэндэд тустай олон төрлийн шинэ бүтээгдэхүүн зах зээлд гаргаж, үйлдвэрлэл болон борлуулалтын хүчин чадлаа нэмэгдүүлсэнтэй холбоотой юм. Цэвэр ашгийн хувьд 13%-иар өсөж ₮16 тэрбумын ашигтай ажиллажээ.

Image

66 жилийн түүхэн дэх хамгийн их сүүг бэлтгэжээ

Татан төвлөрүүлж байгаа сүүний хэмжээ тогтмол нэмэгдсээр байгаа ба 2024 оны хувьд түүхэнд хамгийн их сүү бэлтгэн нийлүүлж, бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн байна.

Image

2024 оны онцлох үйл явдлууд

-Франц улсаас 64 хээлтэй гунжийг сүү бэлтгэн нийлүүлэгчдэдээ нийлүүллээ.

-Сүү 2.0 төслийг шинээр эхлүүлээд байна. Энэ нь барилга, дэд бүтцийн хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлэх төсөл юм.

-Аммиакийн хөргөх автомат удирдлагын системийн шинэчлэлийг хийв.

-Тарагны найрлага бэлтгэх автомат систем, MMC авдарлах роботын систем, нам даралтын хийн хангамжийн шинэ эх үүсвэр гэх мэт нийт 13 төслийг амжилттай хэрэгжүүлжээ.

-Хас Банк болон Европын Сэргээн Босголтын Хөгжлийн Банкны хамтын санхүүжилтээр авсан 26 тэрбум төгрөгийн зээлийг бүрэн төлж дуусгав.

Олон шинэлэг бүтээгдэхүүнүүдийг зах зээлд амжилттай нэвтрүүлэв

15 тэрбум ашигтай бактери агуулсан Hifit, ProFit, GoFit зэрэг бүтээгдэхүүнүүдийг шинээр зах зээлд нийлүүлсэн. Уг бүтээгдэхүүний борлуулалтын төлөвлөлтийг 90.3% биелүүлсэн байна.

Амтлаг хөлдөөсөн тараг 2024 онд 2 төрлөөр төрлөө нэмжээ.

Amore зайрмагийн 3 шинэ төрлийг гаргаж борлуулалтыг төлөвлөгөөг 192%-иар биелүүлж нийт 807,621 ширхгийг зах зээлд нийлүүлжээ. Түүнчлэн Сүү ХК-ийн зайрмагийн борлуулалт жил бүр 2 дахин нэмэгдэж байгааг компанийн зүгээс онцоллоо.

Ундааны хэрэглээг багасгах зорилгоор SUUPER сүүг зах зээлд нэвтрүүлсэн байна. Ингэснээр нийт 4 төрлийн 23 брэнд бүтээгдэхүүнтэй болоод байгаа юм.

Image

Санхүүгийн байдлын тайлан

Нийт хөрөнгө 28%-иар өсөж ₮155 тэрбумд хүрсэн байна. Нийт хөрөнгийн хэмжээ өссөн нь үндсэн хөрөнгө ₮30 тэрбумаар нэмэгдсэнтэй холбоотой байна.

Эх үүсвэр талд бусад богино хугацаат өр төлбөр ₮2.5 тэрбумаас ₮24 тэрбум, хуримтлагдсан ашиг ₮48 тэрбумаас ₮58 тэрбум болж тус бүр өсжээ.

Image

Ашигт ажиллагааны үзүүлэлт буурлаа.

Компанийн борлуулалт болон цэвэр ашиг өсөлттэй байсан хэдий ч ашигт ажиллагааны үзүүлэлтүүд 2023 онтой харьцуулахад буурсан байна. Тухайлбал

Цэвэр ашгийн маржин: 9.3%-8.3%

Нийт хөрөнгийн өгөөж: 11.7%-10.3%

Эздийн өмчийн өгөөж: 29.5%-27.4% болж тус тус буурсан байна.

Image

2025 он гарснаар хувьцааны ханш уналт үзүүллээ.

2025 оны эхэнд хувьцааны ханш ₮441.46 байсан бол 2025/04/24-нд ₮680 ханшид хаагдан 54%-иар өссөн байна. 2025/04/23-ны өдрийн хаалтын ханшаар тооцоход P/E ratio 14.53 байна.

Image
Image