Хөрөнгийн зах зээл
3 min read
Худалдаа Хөжглийн Банк ХК-ны хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл

2025 оны 4-р сарын 25 өдөр ХХБ ХК (MSE:TDB)-ны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг нээж компанийн ТУЗ-ын дарга Рандолф Коппа хөрөнгө оруулагч нартаа мэнд хүргэсэн бөгөөд 2024 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 2,000 төгрөгийн ноогдол ашиг хуваарилах болсноо зарлав.

Үүний дараагаар гүйцэтгэх захирал Орхон 2024 оны онцлох үйл явдал болон компанийн санхүүгийн гүйцэтгэлийн талаар товч танилцуулга хийсэн.

Үүнээс дурдвал:

Image

1. Байгууллагын зах зээл

2024 онд ХХБ ХК нь уул уурхай, худалдаа үйлчилгээ, хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэр болон бусад салбарын 2800 гаруй аж ахуйн нэгжүүдэд 60 гаруй бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгож хамтран ажилласан байна.

Зээл эх үүсвэр,

Банкны салбарын том ААН-үүдэд олгосон зээлийн 30 орчим хувийг, эх үүсвэрийн 20 гаруй хувийг ХХБ-ны харилцагчид бүрдүүлж байна.

Худалдааны санхүүжилт,

Худалдааны санхүүжилтийн зах зээлийн 39%-ийн дангаар бүрдүүлэх болсон ба байгууллагын сегментийн харилцагчдад гаргасан нийт аккредитив баталгааны дүн өмнөх оны мөн үеэс 14 хувиар нэмэгдсэн байна.

Төсөл, хөтөлбарийн санхүүжилт,

2024 онд газар тариалан, эрчимжсэн мал аж ахуй, зоорь агуулах, талх нарийн боов, махны үйлдвэрлэл, аялал жуулчлал зэрэг салбарын төслүүдэд нийт 147.5 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгө болон хөрөнгө оруулалтын санхүүжилт олголоо.

Image

ЖДҮ

Уг сегментийн идэвхтэй 86,1815 харилцагч нарт санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг бөгөөд 2024 онд ЖДҮ-д олгосон нийт зээлийн үлдэгдэл 1.2 их наяд төгрөг хүрч өмнөх оны мөн үеэс 53% нэмэгдсэн байна. Татан төвлөрүүлсэн дүн буюу харилцах болон хадгаламжийн хувьд 1.5 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 36% өсжээ.

Image

2. Иргэдийн зах зээл

Харилцагч иргэдийн тоо 2024 онд 17 хувиар нэмэгдэж 1,095,421 хүрчээ. Тэд хэрэглээний зээлийн хүсэлтийн зайнаас түргэн шуурхай шийдвэрлэж, 16,000 харилцагчид зээл олгож зээлийн багцаа 303 хувиар нэмээд байна.

2024 онд тэд харилцагчийн хэрэглээнд тулгуурлан инновац шингэсэн үйлчилгээнд онцгойлон ажиллаа хэмээн тайлбарласан.

Image

ХХБ-ны Qpay үйлчилгээнд Монголбанкнаас баталсан шинэ стандарт руу шилжиж, худалдан авалтын гүйлгээнд хэрэглэгчээс нэмэлт шимтгэл авдаггүй боллоо. ТиДиБи Онлайн банкны хэрэглэгчдийн тоо өмнөх онтой харьцуулахад 23.5%-аар өссөн үзүүлэлттэй байсан бол банкны цахим сувгаар хийгдсэн гүйлгээний тоо 48%-аар тус тус нэмэгдлээ.

3. САНХҮҮ

2024 онд компанийн ашигт ажиллагаа эрс нэмэгдсэн тухайлбал:

• Цэвэр ашиг - өмнөх оны мөн үеэс 97.5% өсөж, ₮298.6 тэрбум

• Өөрийн хөрөнгийн өгөөж / ROE - өмнөх оны мөн үеэс 14.7 хувиар нэмэгдэж ₮1.6 их наяд

• Зээлийн багц - өмнөх оны мөн үеэс 21.4% өсөж, ₮6.5 их наяд

• Чанаргүй зээлийн харьцаа - 2023 онд 12.3% байсан бол 2024 онд 4.7% болжээ

Image
Image