Хөрөнгийн зах зээл
4 min read
Говь ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл

Говь ХК (MSE: GOV)-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2025 оны 4-р сарын 25-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

2024 онд компани 247 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан нь өмнөх онтой харьцуулахад 3%-аар буурсан үзүүлэлттэй байна.

Бүтцээр нь задалбал:

  1. Сүлжмэл бүтээгдэхүүний борлуулалт 60%

  2. Нэхмэл болон оёмол бүтээгдэхүүн тус бүр 19%

  3. Бусад бүтээгдэхүүний борлуулалт 3%-ийг эзэлж байна.

Компанийн 2024 оны цэвэр алдагдал 3.7 тэрбум төгрөг байсан ба өмнөх оноос 46%-аар алдагдлын хэмжээгээ бууруулсан үр дүнтэй байна.

Image

2024 оны онцлох үйл явдлууд:

NPDI x GOBI хамтын ажиллагаа:

Гадаад борлуулалтын зах зээлд 2024 оноос эхлэн NPDI Agency-тэй хамтын ажиллагааг эхлүүлсэн.

Борлуулалтын суваг хөгжүүлэлт:

АНУ-ын “Nord- strom” худалдааны онлайн платформоор бүтээгдэхүүнээ борлуулж эхэлсэн.

АНУ-ын Нью Йорк хот дахь Roos-evelt Field Mall худалдааны төвд Mongolian Gallery-ийн хамт олонтой хамтран Поп-Ап дэлгүүр нээсэн.2024 оны 12-р сараас Герман улсын онлайн платформуудын нэг болох OTTO-д нэгдэж бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд хүргэж эхэлсэн байна.

Үйл ажиллагааны шинэ технологийн нэвтрүүлэлт, бүтээгдэхүүн хөгжүүлэлт:

Говь ХК нь 2024 онд Монгол Улсын хөнгөн үйлдвэрийн салбарт анх удаа Сүлжмэлийн үйлдвэрт Conveyor Belt буюу дамжлагын системийг нэвтрүүлж, ашиглалтад оруулсан.

2024 онд ноолууран гутлыг хөгжүүлэн, өнгө, загварын олон сонголттой загваруудаар хэрэглэгчдэд хүргэсэн байна.

Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний тоо 2024 онд 3%, борлуулсан бүтээгдэхүүний тоо 9%-аар тус тус буурсан үзүүлэлттэй байна. Нэхмэл бүтээгдэхүүний хувьд үйлдвэрлэсэн нийт бүтээгдэхүүний 32%-ийг эзэлж байгаа нь өмнөх оноос 7 пунктээр өссөн үзүүлэлт юм.

Image

Санхүүгийн байдлын тайлан

Нийт хөрөнгийн хувьд 2024 онд 306.2 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх оноос 4.1%-аар өссөн үзүүлэлттэй байна.

Эргэлтийн хөрөнгө 139.95 тэрбумд хүрч 14.2%-аар буурчээ. Харин эргэлтийн бус хөрөнгө 26.9%-аар өссөн нь үндсэн хөрөнгө, хөрөнгө оруулалт, биет бус хөрөнгийн нэмэгдэлтэй холбоотой бөгөөд энэ нь урт хугацааны өсөлтийн суурь болж байна.

Богино хугацаат өр төлбөрийн хувьд 252.7 тэрбум төгрөгт хүрч 8.4%-аар буурсан нь богино хугацааны өрийн дарамтыг тодорхой хэмжээнд бууруулсан үзүүлэлт болж байна. Урт хугацаат өр төлбөрийн хувьд 52.1 тэрбум төгрөгт хүрч, 44.4%-аар өсжээ.

Image

Гадаад зах зээл

Тайлант онд гадаад зах зээлд нийт 83.7 тэрбум төгрөгийн борлуулалттай ажилласан ба энэ нь өмнөх оноос 23% буурсан үзүүлэлт байна. Бүтцээр нь аваад үзвэл 69%-ийг экспортын буюу бөөний борлуулалт, 31%-ийг гадаад дахь охин компанийн борлуулалт буюу онлайн болон биет дэлгүүрийн борлуулалт эзэлж байна.

Компанийн гадаад зах зээлийн хамтын ажиллагааны үр дүнд 2025 оны 1-р улиралд нийт гадаад зах зээлийн борлуулалт 5.7 тэрбум төгрөгт хүрч ажиллаж байна. Үүнээс 30%-ийг экспортын борлуулалт, 70%-ийг гадаад борлуулалт эзэлж байна.

Image

Дотоод зах зээл

Компани 2024 онд дотоод зах зээл 163.4 тэрбум төгрөгийн борлуулалттай ажиллаж өмнөх оноос 11%-ийн өсөлт үзүүлэв. 659 мянган ширхэг бүтээгдэхүүн борлуулсан нь өмнөх онтой харьцуулахад 3%-ийн өсөлттэй байна. Жуулчдын борлуулалт нийт үнийн дүнгээр 35%-ийг эзэлж байна.

2025 оны 1-р улирлын дотоод зах зээлийн борлуулалтыг бүтцээр нь авч үзвэл жуулчдын борлуулалт үнийн дүнгээр 15%-ийг эзэлж байна.

Борлуулсан бүтээгдэхүүний тоо ширхгийг нэр төрлөөр нь задалж харвал гутлын борлуулалт өмнөх оны мөн үеэс 433% өссөн байна.

Image

​2025 оны эхний улиралд хувьцааны ханш өсөлт үзүүллээ.

2025 оны эхний улиралд Говь ХК (MSE: GOV)-ийн хувьцааны ханш 243.99 төгрөгт хаагдсан бөгөөд энэ нь өмнөх хаалтын ханшаас 1.61%-ийн өсөлттэй байна. Сүүлийн 52 долоо хоногийн хугацаанд тус хувьцааны ханш 214.40 төгрөгөөс 269.40 төгрөгийн хооронд хэлбэлзжээ.

Image
Image