
2023 онд Монгол Базальт ХК ₮10.01 тэрбумын борлуулалт хийсэн бөгөөд энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад ₮4.2 тэрбумаар буюу 29.6%-иар буурчээ. Бараа бүтээгдэхүүний үнийг бууруулсан нь борлуулалтын орлого буурахад голлох нөлөөг үзүүлсэн байна. 2023-с өмнөх онуудад борлуулалтаа тогтмол 25 гаруй хувиар нэмэгдүүлж чадаж бөгөөд уг үзүүлэлтээ дахин гүйцэтгэх тал дээр анхаарч ажиллахаа компанийн зүгээс мэдэгдлээ.
Цэвэр ашгийн хувьд 38%-иар буурч 1.23 тэрбумын цэвэр ашигтай ажилласан байна.
Санхүүгийн голлох үзүүлэлт


Ногдол ашиг хуваарилна
2023 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 21 төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн. Түүнчлэн нэгж хувьцаанд ноогдох өгөөж сүүлийн 3 жил тогтмол 9-с дээш хувьтай байгаа нь хувьцааны эрэлтийг нэмэгдүүлэх боломжтой хэмээн мэдэгдлээ.
Технологийн сайжруулалт хийж бүтээгдэхүүний гарц нэмэгдсэн.
Өнгөрсөн жилүүдэд Монгол базальт ХК нь Европын сэргээн босголтын банкны зөвлөхүүдтэй хамтран ажиллаж технологийн сайжруулалт хийснээр 1 цагийн гарц бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг 2-3 дахин нэмэгдүүлсэн. Өмнө нь 1 цагийн гарц 1-1.5 тонн байсан бол 2023 оноос эхлэн 2.5 тонн хүртэл нэмэгдүүлж чадсан нь өнгөрсөн оны хамгийн том амжилт нь байв.
Бүтээгдэхүүний хувьд


Монгол Базальт ХК нь 2023 онд зах зээлийн эрэлт хэрэгцээг хангах зорилгоор их бүтээн байгуулалтыг өрнүүлж үйлдвэрийн шугам дамжлагаа хүчитгэн ажилласаны үр дүнд 217,300 орчим боодол бүтээгдэхүүн борлуулсан байна.
Нийт борлуулсан бараа бүтээгдэхүүний эзлэх хувь хэмжээ

Үйлдвэрлэлийн хүчин чадлыг 2 дахин нэмэгдүүлсэн нь
2023 онд тэд Монгол Базальт ХК нь Европын сэргээн босголт хөгжлийн банкны Олон улсын зөвлөх хөтөлбөртэй хамтран ажилласнаар үйлдвэрлэлийн хүчин чадлыг 2 дахин нэмэгдүүлж, өндөр чанартай чулуун хөвөн дулаалгын материалын үнийг 35%-р бууруулж зах зээлийн өрсөлдөх чадавхыг нэмэгдүүлсэн.
Зах зээл дээр хямд үнэ тогтоосон нь
Монгол Базальт ХК нь үйлдвэрлэлийн өртөгийг 20 хувиар бууруулсан нь бүтээгдэхүүн борлуулах үнээ бууруулах боломжийг өгсөн. Зах зээл дээр дулаалгын хөөсөнцөр хавтан 1м3 нь 180,000₮ байгаа бол базальт чулуун хөвөн нь 1м3 нь 160,000 төгрөгөөр борлуулагдаж байгаа нь импортын үнээс хямд байгааг илтгэж байна. Ингэснээр дотоодын барилгын салбарт импортын бараа бүтээгдэхүүнтэй үнийн хувьд өрсөлдөгч байхаар харагдаж байна. Мөн тэдний хувьд зах зээл дээр хамгийн хямд үнийг тогтоосон гэдгээ тус компанийн ТУЗ-ийн дарга Л. Ариунболд болон гүйцэтгэх удирдлагын баг бахархалтайгаар мэдэгдсэн.
Ирээдүйн төлөвлөгөө
- Хувьцааны эрэлт, идэвхийг нэмэгдүүлэхийн тулд Лимон Пресс Дижитал ХХК-тай хамтын ажиллагааг эхлүүлсэн. Жил бүр ажилчиддаа хувьцааны урамшуулал олгохоор болсон бөгөөд хоёрдогч зах зээл дээрээс зах зээлийн үнээр хувьцааг худалдан авалт хийхээ мэдэгдсэн. /2024 оны хувьд 70-80 сая төгрөгийн үнийн дүн бүхий хувьцаа авахаар төлөвлөж байна./
- Жилийн 30,000 тонн гарцтай шинэ үйлдвэрийн шугам барьж, базальт файберийн зах зээлд гарах замаар цаашид өргөжин тэлэхээр төлөвлөж байна.
- Ирэх жилүүдэд онд цэвэр ашгийн маржинг 10%-д хүргэхээр төлөвлөж байна. Ашигт ажиллагааг сайжруулснаар хувьцааны үнэ цэнийг нэмэгдүүлэх, ноогдол ашгийн өгөөжийг тогтмол өсгөх боломж бүрдэх юм.