Хөрөнгийн зах зээл
3 min read
Премиум Нэксус ХК анх удаагаа тайлант жилийн эхний улиралд ашигтай ажиллав.

Премиум Нэксус ХК 2025 оны эхний улирлын санхүү, үйл ажиллагааны тайлангаа танилцууллаа.

CU дэлгүүрийн цэвэр борлуулалт ₮143 тэрбумд хүрч өмнөх оны мөн үеэс 33%-иар өссөн байна. Дэлгүүрийн тооны хувьд эхний улиралд 21 шинэ дэлгүүрийг нээж нийт дэлгүүрийн тоо 466 хүрчээ.

Image

Нийт дэлгүүрийн гүйцэтгэл

Өдрийн дундаж борлуулалтын өсөлт 11.58%-иар өссөн бөгөөд уг өсөлтөд сагсны үнийн өсөлт голлох нөлөөг үзүүлсэн байна.

Image

Зах зээлийн тэлэлт

1-р улиралд 25 шинэ дэлгүүр нээж 4 дэлгүүр хаасан байна. Шинээр Хөвсгөл аймагт дэлгүүр нээснээр нийт 13 аймагт дэлгүүр нээж өргөжүүлжээ. 2-р улиралд Баянхонгор болон Дорнод аймагт салбаруудаа нээхээр төлөвлөж байна.

Image

Бусад охин компанийн бизнесүүд

Чингис шар айраг

Үйлдвэрлэлийн хүчин чадлыг 80% хүртэл нэмэгдүүлж чадсан бөгөөд жилийн өмнө 200 гаруй харилцагчтай /ХоРеКа/ байсан бол 340 болж нэмэгдсэн байна.

Central Coffee Roasting

“Get” нэртэй анхны retail бүтээгдэхүүнээ зах зээл гаргав. Уг бүтээгдэхүүн нь өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 430 гаруй CU дэлгүүрт худалдаалагдаж байна.

Stora

Таобао системийн холболтыг албан ёсоор хийж бараа бүтээгдэхүүн авах үеийн Хайлтын Илэрц, Хурд, Барааны чанарын үзүүлэлтүүдийг шууд харах шинэчлэлтийг хийжээ. Мөн Хятадын хамгийн том онлайн худалдааны платформ болох JingDong-той албан ёсны хамтралыг эхлүүлсэн байна.

Нэгтгэсэн орлого, ашгийн үзүүлэлт

2025 оны 1-р улиралд 152.19 тэрбумын борлуулалт хийсэн бөгөөд энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 37.2%-иар өссөн байна. Дэлгүүрийн тоо өссөн мөн дэлгүүрийн дундаж борлуулалт нэмэгдсэн нь борлуулалтыг өсгөхөд голлох нөлөөг үзүүлжээ. Цэвэр ашгийн хувьд ₮2.77 тэрбумын ашигтай ажилласан ба ингэснээр тайланд жилийн эхний улиралд анх удаагаа ашигтай ажилласан түүхэн үзүүлэлт болжээ.

Image

Үйл ажиллагааны зардал 88%-иар өссөн бөгөөд энэ нь үйл ажиллагааны тэлэлттэй холбоотой өсөлт хэмээн компанийн зүгээс мэдэгдлээ. Мөн нэгтгэсэн тайлангийн хувьд 85 орчим хувийг CU дэлгүүрийн үзүүлэлт бүрдүүлж байгааг онцоллоо.

Нэгтгэсэн санхүүгийн байдлын тайлан

Нийт хөрөнгө 2024 оны жилийн эцэстэй харьцуулахад ₮14 тэрбумаар өсөж ₮327 тэрбумд хүрсэн. Түгээлтийн машин нэмсэн ба дэлгүүрийн ашиглах эрхтэй тэлэлтэй холбоотойгоор нийт хөрөнгө өссөн.

Image

Өр төлбөрийн хувьд ₮5 тэрбум богино хугацаат зээл төлж ₮10 тэрбум орчим урт хугацаат зээл нэмж авсан. Томоохон зээлүүд нь дотоодын арилжааны банкнуудаас авсан зээл бөгөөд зээлийн жигнэсэн дундаж өртөг 15.5%-тай байгаа талаар компанийн зүгээс мэдэгдлээ.

2025 он гарснаар хувьцааны ханш уналт үзүүллээ.

2025 оны эхэнд хувьцааны ханш ₮207.98 байсан бол 2025/04/22-нд ₮187.55 ханшид хаагдан 9.82%-иар буурсан байна.

Image
Image