
Үйл ажиллагаа:
Сүү ХК нь 527 ажилтантай ба өдөрт 130-200 тонн сүү сүү бүтээгдэхүүн боловсруулах хүчин чадалтайгаар 70 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэн 4,200 цэгээр дамжуулан 2 сая (давхардсан тоогоор) хэрэглэгчдэд хүрч ажиллаж байна.
Тэд Улаанбаатар хотын 350км-ийн радиуст байрших 2,500 бэлтгэн нийлүүлэгчээс сүү худалдан авч өөрсдийн үйлдвэрт боловсруулж байна.

Онцлох үйл явдал:
“Миний Монгол сүү үйлдвэрт шинэчлэл хийсэн ба үүний үр дүнд хүчин чадал 2 дахин нэмэгдсэн” гэж компанийн удирдлагын зүгээс мэдэгдсэн ч ямар хүчин чадал нь тодорхойгүй байна.

Макс Агро фермийг өөртөө нэгтгэсэн
Макс Агро үнээний фермийг өөртөө нэгтгэсэн. 2023 оны эхний хагас жилд уг шийдвэр үр дүнгээ өгч тус үнээний фермд менежментийн шинэчлэл хийн, бүтээмж сайжруулах ажил хийгдсэний үр дүнд 431 га талбайд тариалалтаа амжилтаа хийж дуусгаж, голштейн /сүүний үнээ/ үйлдвэрийн үнээний сүүний гарцыг нэмэгдүүлсэн байна.

Санхүү:
Борлуулалт, 2023 онд компанийн борлуулалт ₮147.8 тэрбум хүрч өмнөх оны мөн үеэс 36%-ийн өсөлт үзүүлсэн байна. Компанийн зүгээс үйлдвэрлэл, борлуулалтын хүчин чадал нэмэгдсэн мөн инновац шингэсэн бүтээгдэхүүнүүдийг амжилттай гаргаснаас үүдэлтэй хэмээн тайлбарласан.
Борлуулсан бүтээгдэхүүний өртөг, компани 2022 онд 21.5 сая литр сүүг ₮28.4 тэрбумаар худалдан авч байсан бол 2023 онд 20.3 сая литрийг ₮34.3 тэрбумаар авсан байна. Үүнээс харвал компанийн бэлтгэн нийлүүлэгчдээс худалдан авсан сүүний үнэ ₮1,320.93 - ₮1,689.66 болж 27.91%-иар нэмэгдсэн бөгөөд улмаар борлуулсан бүтээгдэхүүний өртөг ₮78.9 тэрбумаас ₮102.6 тэрбум болж 30% өсжээ.
Цэвэр ашиг, ₮14.2 тэрбум буюу 71.1%-ийн өсөлттэй байна. Компанийн зүгээс “Санхүүжилтийг зардал буурснаар ашигт ажиллаагаа нэмэгдлээ” гэв.

2023 онд хувьцааны ханш 21% буурч, ₮345.71 болсноор компанийн харьцаа үзүүлэлтүүд дараах байдлаар байна:
Харьцаа үзүүлэлт | |
---|---|
ROA | 16.19% |
ROE | 29.5% |
P/E | 8.36 |
P/B | 2.47 |
Net Profit Margin | 9.62 |
Ашигт ажиллагаа нэмэгдэхийн зэрэгцээ хувьцааны ханш буурснаар P/E харьцаа 8.36 буурсан бол ROE буюу өөрийн хөрөнгийн 7%-иар нэмэгдэн 29.5% болжээ.
Хувьцаа эзэмшигчдийн хурлын үеэр компанийн зүгээс 2024 оны төлөвлөгөө болон төсөөллийн ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна.