Хөрөнгө оруулалт
4 min read
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЭХНИЙ АЛХАМ

Хувьцаанаас эхэлье.

ТА ҮРГЭЛЖ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙЖ БАЙДАГ.

Таны худалдаж авсан бүтээгдэхүүн бүр тухайн бүтээгдэхүүнийг гаргагч компанийн хувьд орлого бий болгоно. Тэгэхээр та өөрийн мөнгөн хөрөнгөө компанид оруулж байна буюу нэг ёсондоо хөрөнгө оруулалт хийж байгаа юм. Тухайлбал, та атар талх худалдан авлаа гэж бодоё. Энэ нь та “Атар Өргөө” компанид хөрөнгө оруулалт хийж байна аа гэсэн үг. Монгол улсын өрх бүр зөвхөн атар талх хэрэглэдэг гэж үзвэл “Атар Өргөө” компани маш их ашигтай ажиллана. Тэгвэл та энэ ашгаас хэрхэн хүртэх вэ? Компанийн хувьцааг худалдан авах нь ашгийг хуваан хүртэх цор ганц арга зам юм. Хэрэв тухайн компани нь нээлттэй хувьцаат компани бол шүү дээ.

Компани бүр нээлттэй хувьцаат компани байдаггүй. Атар өргөө компани нь хувьцаат компани биш байсан бол таны худалдан авсан талх компанийн л ашиг болно гэсэн үг. Нээлттэй компани болно гэдэг нь компани өөрийн нийт үнэлгээгээ хувьцаагаар илэрхийлэхийг хэлэх ба тухайн компанийн хувьцааг худалдан авч эзэмших эрх нь хүн бүрт нээлттэй байна. Хувьцааг нь эзэмшсэн компанийн өсөлт нь таны худалдан авсан нэгж хувьцааны үнэлгээг өсгөх ба үүнийг бид хөрөнгө оруулалт ашигтай байна гэж нэрлэдэг. Мөн та эзэмшсэн хувьцааныхаа тоогоор ногдол ашиг хүртэх боломжтой. Нээлттэй болсон бүх хувьцаат компани Монголын хөрөнгийн биржид бүртгэгддэг ба одоогийн байдлаар хөрөнгийн биржид бүртгэлтэй 173 хувьцаат компани байна. Дотоодын хувьцаанд хөрөнгө оруулна гэдэг нь та эдгээр дотоодын компаниудаас сонголт хийж хувьцааг нь худалдан авч эзэмшихийг хэлэх бөгөөд таны оруулсан мөнгө заавал өснө гэсэн үг биш юм. Гэсэн хэдий ч танд дуулгах сайн мэдээ нь хөрөнгийн зах зээлийн үйл явдал, мэдээлэлтэй үргэлж ойр байдаг хөрөнгө оруулалтын зөвлөхөөс хөрөнгө оруулалтын зөвлөгөө, мэдээллийг үнэ төлбөргүй авах боломжтой. Сайн компанийн хувьцааг урт хугацаанд эзэмших нь танд маш их өгөөжийг өгч хөрөнгө оруулалтын хүчийг мэдрүүлэх болно. Та урт хугацаанд хөрөнгө оруулах шийдвэрээ гаргасан тохиолдолд сайн компанийг хэрхэн сонгох зөвлөгөөг Апекс капитал ҮЦК-тай холбогдон авах боломжтой.

Хувьцаа бол урт хугацааны хөрөнгө оруулалт юм байна гээд илүүдэл мөнгөө өсгөхийн тулд та дахиад л банкны хадгаламжийн талаар бодож байгаа юм биш биз. Гэвч инфляц өндөр Монгол улсын хувьд хадгаламжид мөнгөө хийх бол муу сонголт болно. Бид өөрсдийн илүүдэл мөнгөөрөө ашигтай хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Тэгвэл таны хөрөнгийг өндөр өгөөжтэйгөөр тодорхой хугацаанд найдвартай өсгөхийг гэрчилсэн хөрөнгө оруулалт ч бас бий шүү.

Бондын талаар

Хөрөнгө оруулалтын өөр нэг төрөл бол компанийн бондийг эзэмших юм. Компани үйл ажиллагаагаа өргөжүүлснээр илүү ашигтай ажиллах боломжийг бүрдүүлэхийн тулд иргэд

болон байгууллагаас урьдчилан бэлэн мөнгө татан төвлөрүүлэх ба компанийн хөрөнгө оруулагчдад өртэй гэснийг гэрчлэх гэрээг бонд гэж нэрлэдэг. Хөрөнгийн зах зээл, эдийн засгийн тодорхой бус нөхцөл байдалд танд илүү найдвартай, эрсдэл багатай хөрөнгө оруулалт хийж мөнгөө өсгөх боломжыг бонд олгоно. Монгол улсад арилжааны банкнуудын жилийн дундаж хүү 13 хувь байгаа бол Апекс капитал компани дээр идэвхитэй захиалга авч байгаа бондуудын өгөөж жилийн 19.5 хувьтай байна.

Image

ОРОЛДЛОГО САЙТ ОРОЙД НЬ

Бид бүгд л хуримтлуулж, хөрөнгө оруулалт сонирхохыг эрмэлзэж ирээдүйдээ анхаарал хандуулдаг юм шиг хэрнээ өнөөгийн илүү олсон орлогоо зардлаа өсгөх замаар тэнцүүлчихдэг. Тэгээд олон жилийн дараа ямар их боломж алдсанаа ухаардаг ба тэр үед л хийчихсэн бол, эхлүүлчихсэн бол гэсэн харамсал тээн үлддэг. Хөрөнгө оруулалтын талаар хүмүүс алдаатай сэтгэж хойш суудаг шалтгаан нь нэг талаас их хэмжээний мөнгөтэй болж байж л эхлэх ёстой юм шиг, нөгөө талаас маш их мэдлэгтэй байх хэрэгтэй гэж боддог. Хувьцааны хөрөнгө оруулалт хийж үзэх нь таниас их хэмжээний мөнгөтэй байхыг шаарддаггүй төдийгүй бага зардлаар маш их мэдлэг, туршлагатай болох давуу талтай. Монгол улсын хөрөнгийн зах зээлийн цаашдын хөгжилд маш их потенциал бий. Өнгөрсөн онд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 11 их наяд төгрөгт хүрсэн төдийгүй энэ онд топ 100 ААН- ийн хувьчлал гэх мэт томоохон үйл явдлууд эрчимчиж хөрөнгө оруулалтын олон боломжууд нээгдсээр байх юм.

Бид боддог хэдий ч үйлдэл хийдэггүй, хөрөнгө оруулах нь зөв гэдгийг мэддэг хэрнээ магадгүй энэхүү нийтлэлийг уншаад л өнгөрнө. Амжилттай хөрөнгө оруулагч болохын эхлэл нь ердөө эхлэх үйлдэл хийхэд л байдаг. Тиймээс та энэхүү нийтлэлийг уншаад хэрхэн хөрөнгө оруулж эхлэх талаар зөвлөгөө авах үйлдэл хийж ирээдүйд боломжыг алдахаас сэргийлээрэй. Оролдоогүй хүн харамсдаг. Оролдсоор эцэст нь оролдлого сайт оройд нь хүрдэг юм шүү.

Image

Найдвартай тѳслийг тодорхойлж харилцагчдын итгэлийг даах нь Апексийн хамт олны чин зорилго. Энэхүү зорилгод нийцсэн найдвартай хѳрѳнгѳ оруулагчийн багцад зайлшгүй хэрэгтэй бондууд дээр захиалга авч байна.

Хэрэв та дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх товч дээр дарж холбогдох мэдээллээ бүртгүүлнэ үү.

Image